Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна

Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгавар бодлого шийдвэрийг цаг алдалгүй хурдан шуурхай хэрэгжүүлж, монгол хүний алтан амь эрүүл мэндийг авран хамгаалах маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд, энэ цаг үед сөхрөхөд бэлэн болсон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын 56 мянга гаруй эмч, ажилтнуудын төлөөлөл, үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төр хороо байгуулан, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ны хамтарсан баг төр засагт шаардлагаа хүргэж байна. Өнөөдрийн байдлаар хоёр мянга гаруй эмч ажилтнууд өвчилсөн.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Цар тахлын энэ үед Монголын эрүүл мэндийн ажилчид хоёр жил гаруйгийн хугацаанд тасралтгүй тэмцсээр өнөөдрийг хүрлээ. Өвчлөл буурсангүй. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомстолд орсон. Бид ард түмнийхээ төлөө сэтгэл зовниж байна. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ