Файзер вакцины гурав дахь ээлжийн 85 410 тунг хүлээн авлаа
2021-07-01

Файзер вакцины 3 дахь ээлжийн 85 410 тун вакцин өчигдөр Монгол Улсад буулаа. Эхний ээлжийн 84,240 тун вакциныг 6-р сарын 16-нд, 2 дахь ээлжийн 85,410 тунг 6 сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм.

 

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер вакцины эхний 255 060 тунг ийнхүү хүлээн аваад байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин