Дорнод аймаг зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
2021-07-01

 

Дорнод аймгийн Онцгой комисс тогтоол гаргаж, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.  Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын эрсдэлийг бууруулах, түүнтэй тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байна. 

 

Энэ хугацаанд хот хооронд, сум хооронд зорчих тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин