ФОТО: Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлаж эхэллээ
2021-07-02

 

Цар тахлыг устгах гол үүргийг гүйцэтгэж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардаж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт албан "ШААРДЛАГА"-ын хариугаа хүлээн Сүхбаатарын талбайд сууж байна. Тодруулбал, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардсан.

 

Тэд "Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг цаг алдалгүй хурдан шуурхай хэрэгжүүлж, монгол хүний алтан амь эрүүл мэндийг авран хамгаалах маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд, энэ цаг үед сөхрөхөд бэлэн боллоо. Тиймээс эрүүл мэндийн салбарын 56 мянга гаруй эмч, ажилтнуудын төлөөлөл, үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төр хороо байгуулан, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ны хамтарсан баг төр засагт шаардлагаа хүргэж байгаа" хэмээн мэдэгдэж байв. 

 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Замын үүдийн ариутгалын хаалга дарга дээдсүүдийн хөлөглөх унаа энэ тэнд орон нутагт босгосон хөшөө нэртэй хэнд ч хэрэггүй зүйлсээ одооны цар тахлын аялал жуулчлал хориотой энэ үед хойшлууллаад энх сайхан өвчин завлангүй ард түмний нуруу тэнийсэн үед шийдвэрлэж болдоггүй юм уу. Дэлхий нитйиг хамарсан энэ цар тахлын үед байнд нь онож асуудлаа шийдвэрлэн эмнэлгийн эмч, сувилагч, жолооч, ариутгал, үйлчлэгч, асрагч нарын цалин хөлсийг дэлхийн жишигт нийцүүлэн олгох боломж байгаа байсаар ч байх шаардлагатай нөхцлийг хурдан шийдвэрлэн энэ олон ачаалалдаа болон бусдыгаа орлон улаан бүсэд ажиллаж байгаа нийт ажилчидад нь цаллин хөлсийг нь олгомоор байнааа. Тэднийг хараад бусад олон улсаас төр засгийн олгой шиг толгойтой нөхдөөс ичихийн дээдээр ичиж байна. Бусад улс орон эмнэлгийнхэнийг шүтэж байхад манайх талбай дээр хэдэн өдрөөр суулгалаа.
2021-07-07
зочин:
ёстой доо
2021-07-07
Зочин:
Улс орон, хүн ардад хэрэг болохгүй Бүтээн байгуулалт нэртэй бүх юм тэрбумаар хэмжигдэж байж эмнэлэгийн ажилчидийн цалинг яагаад нэмдэггүйг ойлгоход бэрх байна. Ямар Хятад улс биш наадам хийх болгонд тэрбумыг зарлагдах ямар хэрэгтэй вэ. Наадмын дараа нөгөө их мөнгөөр хийсэн зүйлс нь барилгын хашаанд л хөглөрч байдаг даг. Улс орноо гэх эзэн алга, ухаан муутай луйварчид л цугларсан төртэй муу ерийн цагийг үзэх гэж???????????
2021-07-06
зочин:
ёстой доо
Муусайн хөлсний бичээч нар
2021-07-04
Ха ха тэр 200ш захиалсан Ланд 300 гаа хэмнэчихэд л болчих асуудал, Ланд 200 нь хатуудаад байгаа юм гэсэн манай дарга нарт хаха...эмзэгхэн оонзтой юм байгаан тэд маань
2021-07-02
Илжирсэн тархитай юмсыг хөөж явуулаач.Хууль дүрэмтэй,муу ч гэсэн төр засагтай улс биздээ.Одоо бүр гадаа сууж байгаад,шахаж тулгаж байгаад санасандаа хүрдэг болох нь ээ.Галзуураад байгаарай.Ярих хүсэх юм байгаа бол тэр Яам тасгаараа оруулаад ярь.
2021-07-02
Зочин:
яг эрүүл мэндийн салбарынхан мөнүү эсвэл тэдний нэрийг барисан хөгийн амьтад уу. Тэдэнд хөөрхий ингэж суух зав байгаа болов уу
2021-07-02
Mongol hun:
ymar zovtson lus geheeree ard tumnee odor bolgon talbaideeree jagsaalgadag baina aa.
2021-07-02
Муусайн хөлсний бичээч нар