С.Энхболд: Дельта вирус манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал
2021-07-02

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай улсад төдийгүй дэлхий дахинаа нөхцөл байдал хэцүү байна. ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргаж шүүмжилсэн байна. Учир нь Европын холбооны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. Үүнтэй холбоотой халдварын тархалт нэмэгдсэн. Ялангуяа Дельта вирусийн тархалт мутацилагдсан хувилбар илүү хурдтай тархаж байна гэсэн мэдээллүүд гарч байна. Энэ долоо хоногт дэлхийн улс орнууд хилээ хаах, хөл хорио тогтоох хариу арга хэмжээ тогтоох  арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. ОХУ-ын халдварын тархалтын 90 хувь нь Дельта вирус байна.  Энэ вирус нь богино хугацаанд хүндэрдэг. Дельта вирусийн тархалт эрчимжиж байгаа учир зарим улс орнууд гурав дахь тунгаа хийж эхэлсэн. Энэ асуудлууд судалгааны түвшинд байсан. Цар тахал хүндэрч байгаа учир хариу арга хэмжээгээ өөрчлөөд явж байна" " гэж мэдээлээд, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Манай улсад Дельта вирус хэдэн сард илэрсэн бэ?

 

-Дельта вирус манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал. Судалгааны ажлуудыг хийсэн. Тухайн саруудын сорьцыг хадгалж, судалгаа хийсэн. Дөрөв, Зургаан сарын сорьцод Альфа хувилбар байна. Тавдугаар сарын эхэн үеийн таван  сорьцод Дельта вирус илэрсэн. Тэдгээр хүмүүсийг эмчилсэн. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
үүргийн онгоцоо зогсоо
2021-07-03
Enetkheguudiig chirj irsenii gai za alfa ingej khurdan tarakhgui naaduul chini bugd delta yavaj bga daa mal mini esvel ta nar khujaagaas vaccin bish nermel us avchirch khumuust tarisan ene 2 iin ali neg ni
2021-07-03
zochin:
sarangerel avgai bas tegjl bsn,hezeeni virustei bhd,ed viruseech medehgui mm
2021-07-02
Зочин:
Энэтхэгуудыг оруулж ирсэн дарга нарт хариуцлага тооцоочээ
2021-07-02
Мөнх:
Худлаа яриад л. Нөгөө вирустэй ирсэн 50-60 энэтхэг яасан бэ?
2021-07-02