Ч.Номин: Наадмын бэлтгэлд хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан талаар мэдээлэлгүй байна
2021-07-02

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Соёлын сайд Ч.Номин "Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хуультай. Хуулийнхаа хүрээнд комисс байгуулагддаг. Баяр наадмыг зохион байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Уг төсвийн дөрөвний нэг нь есөн салбар хорооны нэг болох соёл урлагийн арга хэмжээнд зориулан тавигдсан байлаа. Засгийн газрын шийдвэр гарч, наадмын урьдчилсан бэлтгэл ажлыг хийж байсан. Бэлтгэл ажил нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд бага багаар хийгдээд явж байсан. Контентын хэмжээнд нээлт хаалтын соёл урлагийн арга хэмжээнүүд бэлтгэгдээд явж байгаа. Өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээнүүд бэлтгэгдсэн. Одоогийн байдлаар хэдэн төгрөгийн тооцоо гарсан мэдээлэл байхгүй байна. Хийгдсэн контентыг янзалж, цэгцлээд иргэдэд хүргэх болно" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
u d o zz
2021-07-03
Зочин:
Ийм хог шааруудыг төрөөс зайлуулах хэрэгтэй.
2021-07-02
Зочин:
Номин гуай цаана чинь 6 настай хүүхэд мориноос унаад эндсэн бна Юуны чинь контент монтёнт вэ?
2021-07-02
Зочин:
Битгий тэнэгт зардалаа тооцоолгүй юмуу татвар төлөгчдийн мөнгийг замбараагүй үрж болдог юмуу? Замбараагүй үрсэн болоод мэдэхгүй сууж байгаа юмуу?
2021-07-02
Огцор:
Огцор
2021-07-02