"Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх боломжийг судалж байна"
2021-07-02

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Уг асуудлаар Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзаж, шалтгаануудыг тайлбарласан. Яг одоогийн нөхцөл байдлын хувьд цалинг хоёр дахин нэмэх боломжийг судалж байна. Цаашид эрүүл мэндийн ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар өөрийн биеэс шалтгаалах бүх ажлыг хийнэ. Мөн Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой ярьж, дахин Эрүүл мэндийн яаманд уулзалт товлосон. Тэр үед нь дэлгэрэнгүй мэдээлэл гарах байх" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин