Хөдөлмөрийн хууль 22 жилийн дараа шинэчлэгдлээ
2021-07-02

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Гурван парламент дамжсан хууль өнөөдөр батлагдлаа. Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн хууль 1999 онд батлагдаж байсан бөгөөд 22 жилийн дараа шинэчлэгдлээ.

 

Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын хөдөлмөрийн харилцаа шинэ шатанд гарна гэж хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг “Энэ хууль зөвхөн ажилтан бус ажил олгогчийн эрх ашгийг хамгаалж чадлаа. Мөн энэ хуулиар хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өглөө. Хөдөлмөрийн доод хэм хэмжээний асуудлаа ажил олгогч, ажилтан хоёр харилцан ярилцаж, шийдэх зохицуулалт орсон” гэв.

Shuud.mn
Сонин хачин
хариу:
Бүгд цаашаа тонил.
2021-07-02