Шатахууны үнэ цаашид ч нэмэгдэнэ
2021-07-03

Өчигдөр орой шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, АИ 92 авто бензин 1750 төгрөгийн үнэтэй болов. Харин орон нутагт нийслэлээс 100 төгрөгөөр илүү буюу 1850 төгрөгийн үнээр борлуулагдаж эхэллээ.

 

Дорноговь аймгийн ШТС

Ер нь шатахууны үнэ нэмэгдэх нь цаг хугацааны л асуудал байв. Өнгөрсөн сарын 10-нд шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг үе шаттайгаар 600 төгрөгөөр нэмэх саналыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Тухайн үед Засгийн газар галыг түр унтраасан, шатахууны үнэ нэмэгдээгүй. Гэхдээ вакцинжуулалтын явцтай уялдуулан шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг АМГТГ-ын дэд дарга мэдэгдэв байв. Өөрөөр хэлбэл дархлаажуулалт өндөр хувьд хүрсэн үед бид шатахууны үнийг албаар барьж чадахгүй гэдгээ төрийн төлөөлөл хэлсэн юм.

 

Энэ ч ёсоор болж, шатахууны үнэ эхний ээлжийн 300 төгрөгөөр нэмэгдэв. Одоогоор АМГТГ энэ тухай ам нээгээгүй байна. Тэдэнд бараг тайлбар үгүй болов уу. Энэ нэмэгдэл эхнийх. Цаашид ч 300 төгрөгөөр нэмэгдэнэ. Нэг л орой эсвэл өглөө импортлогчид нэгэн зэрэг шатахууны үнээ нэмж, 2000 төгрөгийг давуулна. 

 

Шалтгаан нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, бид удаан тэссэн гэсэн тайлбарыг импортлогчид өгөх болно. Шатахууны үнийн нэмэгдлийн дараа нийгэмд үүсэх асуудал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хөөрөлтийн тухай олон зүйл ярих шаардлагагүй биз ээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Арилжааны банкууд ашигаа бодоод оркуудад баахан приус лизингээр шахаад энэ бөглөрөл эхэлсэн түүхтэй!Бензинээ нэмээд бөглөрөл шийдэгдэнэ!
2021-07-04
ganbaatar:
tiim shuu.5000 bolson ch yahaw tugjrel bagasajl baiwal.tegeed hodoonii orkuud p 20 unaad hotoor neg tenehiig ni harii.chadah neg ni benzinee hiigeed ywna biz chadahgui neg ni bolino biz.tegeed awtobusandaa ywna biz.
2021-07-04
МАН ХҮРЭЛСҮХ сансандаа хүрсэн. Одоо юу ч болж байсан, ард иргэд сөхөрч унаж байсан, Ковидоор хиарч үхэж олон мянгаараа өвчилж байсан тэдэнд огт хамаагүй болсон. Ийм сонголт хийсэн бид өөрсдөө хохь нь.
2021-07-03
зочин:
за баахан цахилгаан скүүтэрүүд Xятадаас авчирч зарий да.. цөм хийх байх...захиалга авнаа..
2021-07-03
ЗОЧИН:
БИРЖ ДЭЭР ӨСӨӨД БАЙНА ЁР НЬ ТАТВАРАА САЙН АВААД ДӨРВӨН МЯНГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТҮГЖРЭЛ БАГАСНАА
2021-07-03
ganbaatar:
tiim shuu.5000 bolson ch yahaw tugjrel bagasajl baiwal.tegeed hodoonii orkuud p 20 unaad hotoor neg tenehiig ni harii.chadah neg ni benzinee hiigeed ywna biz chadahgui neg ni bolino biz.tegeed awtobusandaa ywna biz.
нэмэх нь зөв:
Оркууд автусандаа яв
2021-07-03
Сонгуул өнгөрсөн шүү дээ
2021-07-03
Энэ засаг огцор
2021-07-03
TUGJREL BURNA 5000 BOLGO
2021-07-03
er ni tegeed zakh zeeliinkhee khuuliar yawakh ni zuw shuu dee , khezee boltol zasgiin gazar ersdeliig ni daagaad l baynga umnuus ni tulj baykh we dee , tuklj awch chadakh ni mashintay l yawna biz , ard irged denduu erkhelj bayna
2021-07-03
h:
шуналууд доллар2850 л байна нэмэгдээгүы 2 жил малуудааа
2021-07-03