ВИДЕО: Шатахууны үнийг хатуу баривал компаниуд үүдээ барина
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна. Шатахууны үнэ өссөөр байгаа. А-92 бензин нэг тоннын үнэ өнгөрсөн оныхоос 120 хувиар нэмэгдэж орж иржээ. АМГТГ-ын орлогч дарга н.Эрдэнэбаяр:
-Монгол Улс импортлогч орон. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг өсгөхгүй байх бодлогыг хагас жилийн хугацаанд барьж ирсэн. Аж ахуйн нэгждээ талархах хэрэгтэй. Цаашдаа хомсдол үүсэх эрсдэл үүснэ. Шатахууны үнийг хатуу баривал компаниуд үүдээ барина. Зарим жижиг компаниуд үүдээ барьж байгаа гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ