Файзер дельта штаммын эсрэг үр дүн багатай
2021-07-06

Энэтхэгт анх илэрсэн, коронавирусийн дельта хувилбарын халдварын эсрэг Пфайзер/Бионтеч компанийн вакцин үр дүн багатай гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Тус яамны мэдэгдсэнээр, Израилийн хүн амын ихэнх хувийг дархлаажуулахад ашигласан Пфайзер вакцины үр дүн сүүлийн сард 64 хувь болтлоо буурсан байна. Тавдугаар сард гаргасан мэдээллээр, энэ вакцины үр дүн 94 хувийг давж байжээ. Ийнхүү вакцины үр дүн буурах болсон нь коронавирусийн дельта хувилбар тархсантай холбоотой гэж Израилийн эрдмтэд үзсэн байна. Гэхдээ Пфайзер вакцин халдвар авсан тохиолдолд өвчин хүндрэх, эмнэлэгт хэвтэх эрсдлийг бууруулж байгаа гэдгийг Израилийн Эрүүл мэндийн яам онцолжээ.

 

Харин Хадассын их сургуулийн эрүүл мэндийн төвийнхөн Пфайзер вакцин Энэтхэгийн дельта штаммын халдвараас 60-80 хувь хамгаалдаг гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн өвчний явцыг хөнгөвчлөхөд вакцины үр дүнгийн талаар дүгнэлт хийхэд эрт байгаа гэдгийг эрдэмтэд онцлоод Израилийн хүн амыг энэтхэг хувилбарын халдварын өсөлтийг зогсоохын тулд аюулгүй байдлын бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриалжээ. 

 

Одоогийн байдлаар, дельта хувилбар дэлхий даяар хурдацтай тархаж байгаа юм. Эрдэмтдийн онцолсноор 2021 оны наймдугаар сар гэхэд Европын нутаг дэвсгэр дээрх коронавирусийн халдварын тохиолдлуудын 90 хувь нь дельта хувилбараас үүдэлтэй байх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
UK bolon Kanaduud tus tusdaa Phizer vaccine Delta variant/ Covid 19/ -s 92 % hamgaalj bgaa tuhai medeelsen shu!!!
2021-07-14
Byambasureeen!!!!!!!!!!!!! Eh survaljaa tavi!!!!!!!!! Pfizer vaccine 92% - n ondor sain uzuulelttei bgaa gej Kanad, UK medegdej bn. tedny oorsdiin vaccine bish shu dee. Iim eh survaljgui hudal medeelel tavihaa boli Byambasureen hel usgui bol duugui bai!!! Ehsurvalj: https://www.ft.com/content/5a24d39a-a702-40d2-876d-b12a524dc9a5
2021-07-14
Boliochee:
Byambasuren ta hudal orchuulga hiihee boliochee, hundreh bolon emnelegt hevteh ersdliig 95 huvi hamgaalj baigaa gesen baisan, harin haldvaraas hamgaalah chadamj ni 64 huvi boltol buursan. gehdee heden huvias 64 bolj baigaag eh survalj medeeleegui gej baisan. arai ch dee
2021-07-06