Хэнтийн нөхөн сонгуулийг товлолоо
2021-07-07

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд санал өгсөн нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, УИХ-д тангараг өргөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тул Улсын Их Хурлын гишүүний орон гарсан.

 

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байна.

 

УИХ-ын сонгуулийн 18,28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2,287,344, 090.0 төгрөг байхаар тусгаж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгана.

 

 

Shuud.mn
Сонин хачин