АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо
2021-07-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Дэд даргаар томилох Г.Азжаргалын танилцуулгыг АТГ-ын дарга хийлээ.

 

АТГ-ын дэд даргад санал болгосон Г.Азжаргалын товч намтар: 

  • 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

  • 1992-2002 онд  бүрэн дунд сургууль,

  • 2002-2007 онд ОХУ-ын Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 

  • 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр,

  • 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр,

  • 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институти

Эрхэлсэн ажил:

  • 2002-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгааллын газрын 801-р ангийн эргүүлийн цагдаа,

  • 2007-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,

  • 2008-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтэст төлөөлөгч,

  • 2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,

  • 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга,

  • 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,

  • 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга,

  • 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна.

Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

 

-АТГ-ын дэд даргаар томилохыг дэмжиж байна. Авлигаас урьдчилан сэргийлэхэд соён гэгээрүүлэх ажил чухал. Та энэ тал дээр юу хийх вэ?

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал: 

 

-АТГ иргэдээ соён гэгээрүүлэх тал дээр ажилласаар ирсэн. Цаашдаа мэдээллийн ил тод байдал анхаарч ажиллана. 

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

 

-Орон нутаг авлигын эсрэг ажлыг эрчимжүүлж чадах уу? Орон нутагт авлига их байна. 

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал: 

 

-АТГ орон нутагт бүтэц бүрэлдэхүүн байхгүй. 2019 оноос гурван аймагт төлөөлөгч томилоод ажиллаж байгаа. Соён гэгээрүүлэх жил явж  байгаа. 

 

Ийнхүү гишүүд АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох УИХ-ын тогтоолыг дэмжин батлав.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Эчнээгээр сураа биз, хүчнийхэн ер нь тэгж сурдаг юм шиг бган
2021-07-11
2002-2007 erguuliin tsagdaa hiingee hoid horshid davhar suraad yavj baisiin bhdaa.
2021-07-08
Эчнээгээр сураа биз, хүчнийхэн ер нь тэгж сурдаг юм шиг бган
зочин:
Залуу даргад амжилт хүсэхийн хамт албан тушаалаа ашиглаж төрийн албыг төрлийн алба болгодог асуудлыг зогсоохыг хүсэж байна. УИХ дарга Занданшатараас эхлүүл. Мэргэжлийн бус эгч Батцэцэгийг төрд шургуулж төрийн албыг төрлийн алба болгож байгаа асуудлыг таслан зогсоож, бүх иргэдэд иэил тэгш байх хэрэгтэй бна. Эгч дүү хоёрт ичих булчирхай алга бна. Тэгсэн мөртлөө дүр исгэж байгаа их хурлын даргад хариуцлага тооцвол яасан юм вэ? Ажлаа хир мэдэж байгаа талаар нь мэтгэлзээнд эгч Батцэцэгийг уримаар бна.
2021-07-07