УИХ-ын хаврын чуулган хаагдаж, гишүүд амарна
2021-07-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын 2021 оны хаврын чуулган хаагдаж байна.

 

  • “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүнээс 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга;

  • Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хаалт

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Yu hiisen gej amardag yum?,hamag zyiliig samarch hayachaad uls oron chin ganhaad unaj bhd??!!
2021-07-08