Г.Занданшатар: Хүний эрхийг дээдэлсэн чуулган боллоо
2021-07-08

 

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын хаврын чуулганыг хааж, УИХ-ын дарга үг хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Энэ хаврын чуулган хүний эрхийг дээдэлсэн чуулган боллоо. Цар тахлын хүнд нөхцөлд хаврын чуулган цахимаар хуралдлаа. 

 

Энэ чуулган Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах эрхзүйн орчинг бүрдүүллээ. Нийслэлийн эрхзүйн орчны хуулийг баталлаа. Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох талаар Улаанбаатар хотдоо төвлөрлийг сааруулсан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх нь чухал байна. 

 

Халамжаас хөдөлмөрийн харилцаанд шилжсэн чуулган боллоо. Хөдөлмөр эрхлэлтийн шинэчилсэн хуулийг баталлаа. Гэрээсээ цахимаар ажиллах, цагаар ажиллах, туслах малчин, цалин хөлсийг ур чадвартай уялдуулах, дагалдангаар суралцах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

Банкны зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж бүрдэж байна. 10 их наядын эдийн засгийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. гэв. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уул нь чадваргуй засгийн газрын ажил хийдэггуй зарим сайд нарыг зайлуулаад ажил хийдэг хун тавьсан бол сайн блаа даанч ажиллаа хийж чадахгуй 10 сар хуртэл завсарлалаа даа ард тумэн мэдэж бгаа шуу дээ олон хууртахгуй л байх даа
2021-07-08