Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн. Хаврын чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталсан. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засгийн талаар авах арга хэмжэний хүрээнд хүүхэд бүрт сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор болсон билээ.
Төсвийн тодотгол батлагдсан холбогдуулан өнөөдрөөс буюу долдугаар сарын 10-ний өдөр хүүхдийн мөнгийг олгох болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ