Эрүүл мэндийн яамны анхааруулга
2021-07-14

Эрүүл мэндийн яамнаас цахим хуудсаараа дамжуулан коронавирусийн дельта хувилбарын мэдээллийг анхааруулга болгон өгч эхэллээ. 

ОХУ-д 2021 оны 06 дугаар сарын эхний долоо хоногоос хойш тохиолдлын тоо эрс нэмэгдсэн байна. ОХУ-ын Москва хотод бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын 90 хувь нь дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн байна. ОХУ-д 2021 оны 06 сарын 29-нд илүү аюул ихтэй дельта + хувилбарын вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Дельта вирус нь халдварлуулах чадвар нь өндөр, маш түргэн хугацаанд хүндрэх аюултай

Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж 2021 оны 7 сарын 12-аас 8 сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн 4 дүгээр зэрэглэлд шилжиж онцгой байдал зарласан байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.

Гэхчлэнгээр Эрүүл мэндийн яам дельта хувилбар дэлхийг сандаргаж эхэлж байгаа талаар тогтмол мэдээлж байна. Энэ мэдээлэл иргэдэд өгч буй анхааруулга гэсэн үг. Учир нь манайд ч дельта хувилбар ороод ирснийг албаныхан аль эрт мэдээлсэн. 

Наадмын ес хоногийн амралтаар ковидгүй мэт л амарч зугаалж явна. Гэхдээ аялагч, амрагчид бөөгнөрөл үүсгэвэл коронавирусийн халдварын шинэ давалгаа үүснэ  гэдгийг Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна. 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Гадаадын улс орнууд 2022 оныг дуустал хилээ хааж байна, манайх 2021 оныг дуустал хилээ хаа, гадаадад байгаа монголчуудыг визыг сунгахгүй гай болж байна шүү ЗГ-н шийдвэр,Монголоос аялагч ажиллах хүчин авахгүй гэдгээ бүх улс орон зарласан байхад, одоо гадаадад байгаа хэдээ тэнд нь удаан байлгаж ажиллуулах бэлэн мөнгөний урсгалыг Мо руугаа оруулах арга хэмжээ ав, хилээ нээлээ гэж худлаа битгий зарла, гадаадын орнууд нь хилээ нээхгүй байхад даа.Гадаадын элчин сайдын яамдууд аялагчдын визны материалыг он дуустал авахгүй гэдгээ мэдэгдсэн шүү, зөвхөн эмчилгээ, сургалтын визны материал авч бна, үхэн хатан тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн хүмүүс мөнгөө дууссан, ажил олдохгүй, амьдрах аргагүй хүнд хэцүү байдалд орсон.шууд ядуурлын туйл болж бна шүү Эх орондоо
2021-07-14
Зочин: