Бөмбөгөрийн уулзвараас баруун дөрвөн зам хүртэлх авто замыг хаана

Өнөөдөр буюу долдугаар сарын 15-ны 18:00 цагаас долдугаар 16-ны 18:00 цагийн хооронд Бөмбөгөрийн уулзварын урд талаас баруун 4-н зам хүртэл дулааны шугам солих ажил хийгдэж, зорчих хэсэг түр хугацаагаар хаагдана.
Мөн маргааш буюу долдугаар сарын 16-ны 18:00 цагаас долдугаар сарын 17-ны 24:00 цаг хүртэл баруун 4-н замаас барилгын коллежийн хооронд босоо дулааны шугам засварлах ажил хийгдэж зорчих хэсэг түр хугацаанд хаагдахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ