ЭМЯ: Халдварын тархалт буурч байна
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.17/ хийж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: "Он гарснаас хойш манай улсад коронавирус халдварын хоёр давлагаа явагдсан. Коронавирусийн халдварын давлагааны оргил үе зургадугаар сарын 20-ны үед байсан бол одоогоор халдварын тархалт буурч байгаа нь ажиглагдаж байна. Сүүлийн давлагааны үеэр өвчлөлийн ихэнх нь тохиолдол буюу 55 хувь нь нийслэлд, 45 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл аймаг орон нутгийн өвчлөл нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал, шинжилгээнд эерэг илэрсэн утга 19.4 хувь болж буурсан. Он гарсаар нийтдээ 4,3 сая хүнд PCR шинжилгээ хийжээ.
Сүүлийн долоо хоногийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хүн амын хөл хөдөлгөөн харьцангуй нэмэгджээ. Гэсэн хэдий ч өвчлөлийн тоо буурч байна. Мөн шинжилгээнд эерэг илрэх үзүүлэлт буурч байгаа" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ