Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдлын тоо буурч байна
2021-07-17

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.17/ хийж байна. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох " Монгол улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол хүн амын 4.2%-д хүрлээ. Харин Улаанбаатарт 6.6%-д хүрсэн байна. Аймгуудаас Говь-Алтай аймаг хамгийн өндөр тархалттай байгаа. Мөн Орхон, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул аймгийн хүн амын дундах халдварын тархалт их байна. Наадмын амралттай холбоотойгоор  нийслэлээс 40 гаруй мянган машин, 80 гаруй мянган хүн хөдөө орон нутаг руу зорчжээ. Орон нутагт хэвтэн эмчлүүлж байгаа 5,200 орчим хүн байгаа. Цаашид орон нутагт өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. 

 

Манай улс 12-оос дээш насныхан вакцинд хамруулж байгаа. Сүүлийн долоо хоногт 16-17 насны хүүхдийн өвчлөл 15.5-аас 8.65 болж буурсан. Энэ нь вакцины нөлөө юм. Вакцинд хамрагдаагүй хүүхдийн өвчлөл тэлэх хандлагатай байгаа бол вакцинд хамрагдсан хүүхдүүдийн өвчлөл хумигдах хандлагатай байна.  Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдлын тоо буурч байна. 

 

Судалгаанаас харахад нас баралтад гурван хүчин зүйл нөлөөлж байна. 

 

  • Архаг суурь өвчтэй хүмүүс нийт нас  баралтынн 80 хувийг эзэлж байгаа. Тэр дундаа зүрх судас, таргалалт, бөөр, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.

  • 65-аас дээш насныхан нас баралтын 62 хувь, 50-аас дээш насныхан 88 хувийг эзэлж байна.

  • Нийт нас барсан хүмүүсийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй болон хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоноогүй хүмүүс байна. 

 

Дэлхийн 190 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж, 4 сая гаруй нь нас баржээ. Нас баралтын хувь 2.15 хувьтай байгаа бол Монгол Улсад 0.5% байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өдөр шөнөгүй машин унацнаадаг монголчууд дунд сахаргүй таргалаагүй хүн бараг байхгүй дээ.
2021-07-18
Зочин:
Ихэнх нь өвдчихөөр эрүүл хүн нь цөөрөлгүй яахав дээ.
2021-07-18
Зочин:
Жирэмснүүд нь өвдөж, үхээд дуусч байгаа юм биш үү
2021-07-17