Г.Занданшатар: Монголын ард түмэн Энэтхэг улсыг Бурханы орон хэмээн хүндэтгэж ирсэн УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно БНСУ-ын ЭСЯ-наас охины асуудалд онцгой анхаарахыг хүслээ Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна
Цар тахлын үеийн тэнэглэл ба хийрхэл
2021-07-19 15:44

Оюунтай хүмүүс эргэлзээгээр дүүрэн байхад

тэнэгүүд өөртөө хэт итгэлтэй байдагт

ертөнцийн гол хүндрэл оршино /Чарльз Буковский/

 

Наадам хойшлов. Хойшилсон тул нээлт гэж байхгүй. Харин баярын өдөр хоосон байлгахгүй гэхдээ “Би Монгол хүн” хэмээх видео-концерт  бэлтгэн цацжээ. Эндээс цар тахалын үеийн их тэнэглэл, хийрхэл ундрав. Есөн шидийн гавъяатай гавъяагүй хүмүүс цэцэрхэл, мэдэмхийрлийн туйлыг үзүүлэв. Тэдгээрээс онцлон хэдэн хүний хийрхэл дээр тогтож шинжилгээ хийцгээе. Тэнцвэрийг хадгалах үүднээс сөрөг гурван этгээд, эерэг гурван хүний сэтгэгдлийг жишээлэв.

 

Хийрхэл

 

Сэтгүүлч Б.Галаарид гэх хүн хийрхлийн эхийг тавьж, анхлан гал өрджээ. Б.Галаарид: - Төрийн наадам, гэрийн найр аль аль нь тогтсон ёстой, дэгтэй, соёлтой. Хаа байна, төрт ёс минь? Хаа байна, монгол өв соёл минь? Хэн гээч "мундаг" нь зөвлөсөн юм бол? Хэн гээч "мундаг" нь найруулсан юм бол? Уран сайхны хяналт энэ тэр гэж байгаагүй юм байх даа?

 

Эцэст нь төрийн наадам, айлын найр хоёроо ч олигтойхон ялгаж салгаж ойлгодоггүй яамтайгаа ухаарлаа. Соёлын яамтай болоход нь алгаа ташин баяр хүргэсэн сэн. Солиотой клипийг нь хараад амаа барин гасаллаа.

 

Энэ бичвэрийг уншаад бичсэн хүний ухаан санаа эрүүл эсэхэд ихэд эргэлзэв. Наадмыг албан ёсоор хойшлуулсан тул “Төрийн наадмын дэг, соёлыг сануулан” хийрхэх нь илүүц юм. Төрт ёсны талаар дурдах нь бүр ч утгагүй. Төрийн наадам болоогүй учраас Соёлын яам ялгаж салгаж ойлгох хэрэгцээ ч байхгүй. Айлын найр гэж бас юугаа бичээд байгаа нь тодорхойгүй.

 

Өөрөө “клип” гэж тодорхойлчихоод араас нь хаа хамаагүй зүйлсийг дурдан холбож, халаглах нь согтуу хүний гаргаж болзошгүй үйлдэл байх. Дэлхий дээр Б.Галааридаас өөр “клипнээс” төрийн наадмын дэг, төрт ёсыг нэхэх хүн олдохгүй гэж мөрийцье. “Уран сайхны хяналт” энэ тэр одоо байхгүй шд. Захиргаадалтын дэглэмийн үед Главлит гэж байсан. Одоо бол үзэгчдийн үнэлэмж гэж илүү сайн хяналт бий. 

 

Дараагийн том тэнэгтлийг өөрийгөө “маэстро” гэж дуудуулах донтой Д.Сосорбарам дэглэв. “Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ…” гэж түүний хийрхэл нь эхлээд “Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалая” хэмээн үргэлжлэв. Д.Сосорбарам өөрийнхөө нийгмийн сүлжээний талбарт “Корона бол томуугаас ч зөөлөн ханиад. Вакцин огт хэрэггүй… Медианууд хэтэрхий их тархи угааж, үнэнийг огт хэлэхгүй байна. Сакаүэ Хитоши” гэсэн эшлэлийг байршуулж, ихэд таашаажээ. Энэ хүний бчивэрүүдэд эрүүл сэтгэхүй огт үйлчлэхгүй байна. Томуугаас ч зөөлөн ханиад гэчихээд бөөнөөр нь алах гэж байгаа мэт сүржигнэлийг дэглэхэд логик байна уу?    Хоёр нүүр гэж ийм хандлагыг л хэлдэг.

 

Хийрхэгч Д.Сосорбарам цааш нь “Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү! Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа.Би ийм л хүн....Төрийн зарц,боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла!” хэмээн айлджээ.

 

Энд мань эр бүүр элийрээд хадуурлын оргил руу явчихжээ. Нам төр анхдагч уу, урлаг анхдагч гэх асуудлыг хэн ч хөндөөгүй, ийм сэдвийг гаргаж тавих тэнэг хүн ч одоогоор монголд алга. Д.Сосорбарам тэгсэн атлаа өөрийгөө хоёр ч удаа төрийн их баяр наадмын нээлтийг найруулж явсан гэх утгатай ярилцлагаа мөнөөх нийгмийн сүлжээнийхээ талбарт хавсаргажээ.  Өөрийнх нь нотолж байгаагаар тэр өөрийн зүхэж байгаа “Төрийн зарц, боол” хоёр ч удаа болж байсан байх нь. Эндээс хийх дүгнэлт жаахан инээдтэй. Бусад хүн найруулсан бол зарц боолын ажил хийсэн, Со найруулах аваас тэнгэрийн хишиг бололтой юм.

 

Д. Сосорбарамт лут лут жиргээ бичсээр байгаа нь дараах агуулгатай. “Би монгол хүн” соц суртал, яргалалын 100 жилийг магтан дуулжээ уг нь зад шүүмжилсэн шийдэл хийсэн бол жинхэнэ уран бүтээлч байх байлаа даа. Уран бүтээлч хүн зүй бусыг, ёс бишийг сөрвөл сайнсан”, “Хөгжимчид нь бичлэгээ дагаж гараа хөдөлгөөд, дуучид нь цэвэр бичлэгээ дагаж ангалзаад л, бүжигчид нь ямар утга илэрхийлж буйгаа ч үл ойлгон сэгсэлзээд л соц сурталчилгааны эвлүүлэг хийжээ лут лут тун зальхай аргачлал” Тэрэнд нь хөөрөх үү? яахав аан?!” Энэ хавьд мань эр өөртөө тэрслүү, бусдаас огт өөрөөр сэтгэдэг диссидент маягийн дүр оноохыг чармайжээ.

 

Асуулт: - Д.Сосорбарам өмнө нь 2 ч удаа наадмын нээлт, концерт найруулахдаа энэ агуу санаагаа хэрэгжүүлэхгүй яасан юм бол?! Түүнд хувь тавилан галзуу санаагаа хэрэгжүүлэх боломжийг хоёронтаа олгосон л байна шүү дээ. “уг нь зад шүүмжилсэн шийдэл хийсэн” бол алахгүй юу, тийм ээ.

 

Д.Сосорбарам уулын оройд зогсоод дуулж байгаа бичлэг, клипэрхүү юм ТВ-ээр гарч байхыг харлаа. Дараагийн асуулт: - Зураг авалтын үеэр Д.Сосорбарам бичлэгээ дагаж ангалзаагүй, хөгжимчид нь бичлэгээ дагаж гараа хөдөлгөөгүй болж таарав уу?  “Амьдаар” нь дуулсан ам бариагүй, хөгжимчид ч бас гэж битгий хэлээрэй дээ, “маэстро Со”. Хөгжим, дуут видео контентыг бүтээх технологи нь ам барих юм л даа.

 

Түүний найруулсан наадмын нээлтийн бичлэг youtube дээр байна аа. Цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарын өмнө бүжигчид бүжиж байтал мань Со гэнэт үсэрч орж ирээд “сэгсэлзэх” юм. Хөдөлгөөний эвсэл нооль… гэхдээ  Д.Сосорбарам бүжиг нь ямар утга илэрхийлж байгааг сайтар ойлгон сэгсэлзээд, соц биш сурталчилгааны эвлүүлэг хийсэн байх магад. Иймэрхүү ойж буусан, өөрийгөө үгүйсгэсэн хийрхлээр нь түүнийг “тэнэглэлийн маэстро” гэж үнэлж болохоор юм, харин.

 

Б.Галаарид, Д.Сосорбарам гэх хоёр хүн яагаад “Би Монгол хүн” концертыг улайран эсэргүүцэв, энд ямар нэг холбоос байна уу гэж сураглавал байх юм аа. Энэ хоёр хүн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүрээлэлд багтдаг аж. Урлаг болон сэтгүүл зүйн асуудал хариуцах маягтай дэргэдийн хүмүүс юм уу даа. Тэгэхээр одоо Б.Галаарид, Д.Сосорбарам хоёрт дараах асуултуудыг тавих нь зүй ёсны байх. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа наадмын дэвжээн дээр дэвж, туг тойрсон.

 

    • Энэ нь та хоёрын зөвлөгөөг дагасан хэрэг мөн үү?

    • Ерөнхийлөгч хүн учир шалтгаангүйгээр эв хавгүйгээр гэнэт дэвэх нь Төрийн наадмын дэг, соёл юм уу?

    • Ерөнхийлөгч хүн наадмын дэвжээн дээр дэвэх нь “соц суртал, яргаллын жилүүдийг зад шүүмжилсэн шийдэл” юм уу?

 

Б.Галаарид нь сэтгүүлчдийн төрийн бус байгуулгыг төлөөлж Ц.Элбэгдоржийн заавраар монголын сэтгүүлчдийг ээлжээр хятадад айлчлуулан баярлуулж, эргэж ирээд дундадын хөгжил, гайхамшгийг магтан дуулах даалгавар өгдөг байжээ. Энэ удаад монголын уран бүтээлчдийг харуулах даалгавар өгөгдсөн бололтой.

 

Ц.Элбэгдоржоос Ард кино театрыг менежментийн хувьчлал нэрээр “бэлгэнд” авсан болоод ч юм уу Д.Сосорбарам түүнд ихэд саймширч, наалинхайтах дуртай. Ц.Элбэгдоржийн дохиогоор хөдлөхийгөө “төрийн мунхаглалыг сөрж чадаж байгаа хэрэг” гэж сэтгэх агаад түүний дэмжлэгээр наадмын нээлт нарйуулснаа “Төрийн зарц,боол болсон” хэрэг гэж огт үздэггүй ажээ.

 

Ичгүүрээ гээсэн хоёр нүүртэй хоёр хүний “эзнийхээ” хатгаас даалгавраар олныг турхирч, угаадас цацах ажлаа амжилттай хийсэнд автан дагаж хийрхсэн хүмүүс бас байна аа. Д.Золбаяр гэж авъяас, боловсролоо багтааж ядан байгаа этгээд гарч ирэв. 

 

Д.Золбаяр "Би Монгол хүн" наадмын хөтөлбөрийн талаар хүмүүс янз бүрээр бичиж байна. Би ч хэдэн үг хэлье… Баатар бол авъяастай хүн. Хамгийн гол нь боловсролгүйдээ л ажлууд нь төгс болохгүй байгаа юм. Херогийн реклам, клипнүүд үнэхээр гоё сайхан дүрслэлтэй боловч ямар ч логикгүй байдаг… Ер нь урлаг гурван янзаар хөгжиж байх шиг.

 

1. Хүмүүс ийм юм л хүсэж байна.

2. Хүмүүст ийм юмыг л хүргэе.

3. Хүмүүс тэнэг. Ийм юм байдаггүй л байхгүй юу.

 

Ийм л гурван үзлээр урлаг бүтээд байх шиг. Мань мэт нь хоёр дахь үзлээр хүмүүжсэн. Харин хошин урлаг болон Херо студи маань нэг дэхь үзлийг баримталж мөнгийг дээдлээд байх шиг… гэж мэдэмхийрчээ.

 

Энэ бичвэрт тайлбар хийхэд нэг, хоёр, гурав гэж дугаарласан шиг хөгждөг урлаг гэж хаанахын ямар ч үзэл онол, сургаалд байхгүй. Урлаг бол боловсролоос илүүтэй зөн мэдрэмж, авъяас шаарддаг талбар. Үүнийг дэлхийн урлагийн түүх хангалттай нотолчихсон болохоор илүүг нурших дэмий. К.Тарантиног жишээлэхэд тэр ямар ч боловсролгүй найруулагч. Видео хуурцаг түрээслэдэг газар ажиллаж байсан нь түүний “боловсрол” болсон юм. Айхтар нэртэй сургуулиуд төгссөн, өчнөөн боловсролтой найруулагчид хэдэн арван мянгаараа байгаа ч ганц дээд сургууль төгсөөгүй Тарантиног бараагүй л явна.

 

Урлагаас алхам дутамд нь логик нэхэх нь утгагүй үр дүнгүй зүйл юм.  Урлаг бол зарим талаараа логикоос ангид, далдын хүчний нөлөө орсон, цэвэр зөн билэг мэдрэмжээс үүддэг эд бөгөөд үүнийг боловсролоор урлаг хийх гэж хичээдэг хүмүүс хэзээ ч ойлгохгүй. Онгод гэж нэрлэдэг тэр зүйл логикоос үлэмж хол байх агаад зөвхөн авъяастанд л заядаг юм.  

 

Д.Золбаяр “Хамгийн гол нь кино урлагт урлаг судлаач нар байхгүй болсны гор гарч байна даа. Урлаг судлаач нар дүгнэлт гаргаж түүнийг нь уран бүтээлчид чиг шугамаа болгож ард түмнийг дагуулан гэгээрүүлэх ёстой юм л даа” гэх лут дүгнэлтийг хийв. Уучлаарай, урлаг судлаачын дүгнэлтээр урлаг хийдэг бүтээлч дэлхий дээр байхгүй. Уран бүтээлчийн бүтээлд дүгнэлт хийдэг судлаач бол саяараа бий. Хэн нэг судлаачын дүгнэлт, чиг шугамыг барьж уран бүтээл хийх юм бол урлагаас зайлсан нь дээр болох байх. Заавраар урлаг хийнэ ч гэж юу байхав. 

 

“Одоо залуучууд ямар ч судалгаагүй, он цаггүй кино хийдэг болоод байна. Судалж толгойгоо зовоохгүй шууд л хийсвэрлээд л... Яг үүний жишээ нь саяын наадам. Хожим үлдэх өв соёл бүтээж байна гэдгээ үл тоох болжээ. Яамаар ч юм бэ дээ СОЁЛЫН ЯАМ минь” гэх Д.Золбаярын “нээлтэд” хариулахад нэгд, “Би Монгол хүн” концерт нь түүхэн баримтад тулгуурласан сурах бичиг биш. Угсаатны зүйн судлагдахуун, хэрэглэгдэхүүн ч биш. Энэ бол үндэс соёлоо гайхуулах, бахдах найруулагчийн хийсвэрлэл, онгод. Дээр дурдсан Тарантиног дахин жишээ болгоход тэр кинондоо А.Гитлерийг кино театрт цоожилж байгаад шатааж, буудаж алсан. Харин түүх, баримт  огт өөр зүйлийг хэлдэг. Урлагийг сурах бичгийн хэмжээнд авч үзэх нь урлагийг огт мэдэрдэггүй хүний үг юм.

 

Би урлаг судлаач хүнийхээ хувьд монголын урлаг соёлынхныг багагүй танина. Харин энэ Д.Золбаяр гэгчийг сайн мэдэхгүй. Хүмүүсээс лавласан чинь Хилийн цэргийн дээд сургууль гэдгийг төгссөн. Харцага билүү нэг бүү мэд хувийн сургуульд орсон ч төгсөөгүй. Нирунфильмс гэж студид байсан. Одоо Монголфильм гэж нэрээр ажилладаг гэсэн товч мэдээлэл өгөв. Айхтар боловсрол бол алга л юм. “Хэр авъяастай хүн бэ?” гэсэн миний асуултад түүнтэй олон жил хамт ажиллаж байсан Г. Ш нар мөрөө хавчин дуугүй гөлийж хариулав. Багтаж ядсан авъяастан лав биш бололтой.

 

Эрүүл сэтгэлгээ

 

Одоо “Би Монгол хүн” концертыг өөр өнцгөөс харсан хүмүүсийн сэтгэгдэл рүү шилжье.

 

Ч.Содбилэг гэх залуу “Энэ жил найруулагч Б.Баатарын найруулсан “Би Монгол хүн” теле концерт нь наадмын нээлт биш, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан концерт юм. 1956 онд хийсэн “Манай аялгуу” кино концертийн орчин үеийн хувилбар юм уу даа. Ер нь:

 

1. Наадмыг нэг жилээр хойшлуулсныг хэн бүхэн мэднэ. Тэгэхээр теле концертыг наадмын нээлт шиг хийх нь утгагүй нь мэдээж.

2. Хэрэв наадмын нээлт хийх байсан бол Төрийн ёслолын алба оролцож, уламжлалт дэг жаягийг гүйцэтгэж, Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх байсан.

3. Энэ жилийн хувьд алдарт зураач Марзан Шаравын Монголын нэг өдөр алдарт зурагт амьдралын олон өнгө, үйл явдлыг дүрслэн үзүүлдэг зураглалтай адилхан болсон.

4. Тиймээс Соёлын яамны хамтран бүтээсэн ардын хувьсгалын 100 жилийн контентыг Наадмын нээлт гэж андуурч, наадмын нээлтийн уламжлалт ёс жаягийг нэхэх нь өрөөсгөл юм” гэжээ.

 

Залуу үе хийрхлээс холуур, эрүүл үнэлэмжтэй байгааг энэ сэтгэгдэл илэрхийлнэ. Ч.Содбилэг цааш нь “Ирэх жилээс Төрийн соёрхолт Сосорбарамаар наадам найруулуулж, мань хүн Чингис хааны дүрээр төв цэнгэлдэхэд орж ирээд тэнгэр лүү улаан цэнхэр шаар хийсгэж, яст мэлхий дээр зоосон Шангрила, их дэлгүүрийн баримлыг оруулж ирвэл та бүхний сэтгэлд нийцсэн яг төрийн сайхан наадам болох байхаа” хэмээн хийрхэгчдийг тавлажээ. Гоё! Залуу хүн гэхэд мөн чанарыг онож харжээ.

 

“Улаан балтай” сэтгүүлч Ч. Лодойсамбуу: … хэлэмгий хүн чинь бүр хэлмээр санагдаад болж өгдөггүй. Та нар ийм юм хийж чадахгүй. Та нар чадаа ч үгүй. Яг өөр дээрээ тусгаад аваарай. … Хормой сөхүүлж, сарлаг унуулж “савсгануулахгүй, архи уусан аягыг нь арагш савуулахгүй, яс биш сэлэм өргүүлээд, “даллаганы уут” биш дан дээл өмсүүлээд та нар хий л дээ.

 

Найр бол намын их хурал биш. Найрын цөм нь дуу бүжиг, идэш ууш л байдаг. Тэд бидэнд тийм л найр наадам үзүүллээ. Зарим нэг шүүмжтэй нь санал нэг байгаа ч шүүмж доромжоо ялгаж байж бид цаашдаа бүтээж, бүтээлгэнэ гэгдийг ойлгох хэрэгтэй.

 

Энд би ямар нэг дүгнэлт бичихгүй. Уг бичвэр нь хангалттай дүгнэлттэй юм. Харин Bolorerdene Bazarsuren гэх хүний сэтгэгдэлд анхаарлаа шилжүүлье. Тэрээр  “… ядуу Монголд олон том студи байдаггүй, контентын чанар муу байдаг. Учир нь Монголд үнэтэй контент, тэр тусмаа шоуны биш контент даах хэрэглэгчийн зах зээл нь байдаггүй. … Хөдөө явж ирээд өнөөдөр л наадмын контент үзлээ. Богино цаг хугацаанаас нь бодоход аймаар хэмжээний үйлдвэрлэл хийжээ. Бүр биширлээ. Мөнгө зараад зараад, зодоод зодоод худалдаж авч, хурдлуулж болдоггүй цаг хугацаа шаардсан процесс видео үйлдвэрлэлд байдаг юм. Тэр утгаараа бол өнөөдөр Монголд Херо Баатар, Херо энтертайнмэнтээс өөр үйлдвэрлэгч байхгүй юм байна. Байхгүй болохоор ч шаварт унасан шарын эзэн болж пандемикийн үеийн хараал идсэн концертыг дааж гарчээ. …Наад "Би монгол хүн" чинь зарим нь ганц приусын өрөөсөн дугуй хийж амжих богино хугацаанд, хүнд орчин нөхцөлд үйлдвэрлэгдсэн ланд байна. Баатарын баг хугацааг нь, төсвийг нь өгвөл бээнз ч, порше ч хийгээд өгнө. Тийм боломжийг нь нөү наадам гэж орилолдсоор байгаад хаасан хүмүүс хамгийн чангаар өнөөдөр энэ чинь бээнз шиг контент биш байна гэж орилолдож байна.

 

Анхнаасаа төрт улсын хоёр мянган жилийн ой дээрээ ямар ч үр дүнгүй үзлийн улстөржсөн хэрүүл тарьсан хүн сүрэгт Херо Баатар, энэ контент хоёр нь угаасаа гоёдчиж!

 

Нийгмийн сүлжээний бичлэг, хэллэгээр илэрхийлсэн дээрх бичвэрийг бичигчийг эдийн засгийн боловсролтой хүн юм болов уу гэсэн ойлголт төрлөө. Үйлдвэрлэлийн процесс, санхүү зардлын талаас, бүтээмж гарцыг ойлгодог хүний бодол. Тийм ээ, богино хугацаанд, цаг уурын хавчлагат нөхцөлд ийм хэмжээний видео контент хийх нь асар их зориг, итгэл юм. Багтаа, өөртөө итгэж байж л ийм зүйлийн ард гарна.

 

Судлаач Ганаа гэж олонд танигдсан Д.Ганхуяг гуай бас сэтгэгдлээ сийрүүлжээ.

 

Д.Ганхуяг “… Гэтэл нөгөө талаас Ардын Хувьсгалынхаа 100 жилийн ойн баяраараа хов хоосон, зүвж  зүгээр суугаад байж үнэхээр болохгүй.

 

Ийм хүнд нөхцөлд Наадмын нээлтийн тоглолт найруулах үйлийн лай Херо Баатарт ногджээ. …Ингээд ганц үлдсэн, нүүр тахалсан тоглолт, түүнийг найруулсан Баатарт “наадамгүй болсны” уураа бүх нийтээрээ гаргав.  

 

Новшийн муу Л.Оюун-Эрдэнэ улсын 10 тэрбум төгрөгийг (Үнэн хэрэгтээ 850 сая төгрөг) төрсөн ах Баатартаа өгч, нөгөө туучий нь хулхи юм хийж, монгол наадмыг хулхидаж гутаасан. Адгийн муусайн шаарнууд, ёстой алсан ч багадна… 

 

Энэ удаад буриадууд хүүхний хормой сөхсөн хэрэг босч ирэв. Хэрэв би эндүүрээгүй бол ноднингийн наадмаар эсгийд согтуу хүн ороосон гэх ял тулгаж билээ. Энэ одоо тийм хүнд ял уу?!  Буриад ястныг доромжилсон хэрэг үү ?!  Яаж ч бодсон үгүй. Зүгээр л уйдсан, уур нь хүрсэн хүмүүс өө сэв хайж байна. Би монголчууд ууртай, сэтгэл гонсгор байгааг сайн ойлгож байна. Гэлээ гэхдээ бүх нийтээрээ шахам сүржигнэж, ганц хүнийг буруутгаж яллах нь тэнэг бөгөөд утгагүй явдал. …Би нэгэнт монгол хүн болохоороо хүн шүүмжлэх тун дуртай. Гэхдээ хүний хийснийг үндэслэлгүй үгүйсгэж, хар муйхраар шүүмжилж, гүтгэж болохгүй. Ердөө 10 хүрэхгүй хоногийн дотор 850 сая төгрөгөөр үзэгчгүй наадмын тоглолт найруулсны учир Баатар наадам сөнөсөн, сөнөөсний гол бөгөөд цорын ганц буруутан болох ёсгүй, харин ч түүнд  баяр хүргэх ёстой. Нөгөө талаасаа Баатрыг шүүмжилж болно, энэ бол чөлөөтэй гэж бодож байна. Харин түүнийг наадам сөнөөсөн гол буруутан гэж бүх нийтээрээ харааж яллаж болохгүй.  

 

Концерт маягийн театрчилсан үзүүлбэрээс өөр Баатар юу хийх ёстой байсан юм ?! Сэтгэл зүрхээ гаргаж, үнэгүй шахам ажилласан урлагийн  хүмүүсээ нулимах нь зөөлөн хэлэхэд тун бүдүүлэг хэрэг. Би урлагийн үзүүлбэрийн сайн мууг дүгнэдэг хүн биш. Гэхдээ л 10 хүрэхгүй хоногт маш бага мөнгөөр үүнээс илүү сайн юм хийх боломжгүй гэдгийг л мэдэж байна”

 

Энэ бол туршлагатай, ахмад хүний аливааг том зургаар харж хэлж буй дүгнэлт. Нэмэх зүйл алга. Харамсах зүйл нь монголчууд тэнэгрэх, хийрхэх өвчинд хавтгайдаа нэрвэгдэж буй байдал. Тэнэглэлийн аюул гэж бодитойгоор бий.

 

Тэнэглэл

 

Аливаа тэнэглэлийг газар авахуулахгүй, тэнэгүүдэд боломж олгохгүй байх нь улс орон өөдлөн дэвжихийн үндэс болдог гэнэ. Эдийн засгийн түүх судлаач Карло Чиполла олон жилийн ажиглалт, туршилт судалгааныхаа дүнд тэнэгрэх гэдэг нийгмийн үзэгдэлд нийтлэг зүй тогтлууд байгааг тогтоож, дараах дүгнэлтэд хүрчээ.

 

- Хүн өөрийн эргэн тойронд байгаа тэнэгүүдийн тоог үргэлж бодит тооноос нь багаар төсөөлдөг.

- Ухаантай царайлагсад үнэндээ бол жинхэнэ тэнэгүүд байдаг. Тэд үргэлж ухаантайн дүр эсгэж, ухаантай мэт сэтгэгдэл төрүүлэхийг чармайж байдаг. Бодит байдал дээр тэд итгэхийн аргагүй тэнэг гэдэг нь хэзээ нэгэн цагт заавал ил болдог.

- Тэнэгүүд цаг ямагт, хамгийн тохиромжгүй цагт, хүсэж хүлээгээгүй газар гарч ирж үнэн зөв зүйлийг жадлан эсэргүүцдэг.

- Тэнэг байх нь тухайн хүний өөр бусад чанартай огт хамаагүй. Жишээ нь, тэнэг хүн ой сайтай, мэдрэмжтэй, урлагийн авьяастай байж болно.

- Тэнэгүүд бусдад байнга шахуу гай тарьж явдаг. Тэдний тэнэглэл нь өөрсдөд нь ч ямар ч ашиг тус авчирдаггүй, өөрсдийг нь ч давхар хорлож байдаг.

- Тэнэгүүдийн хорлон сүйтгэх, эвдэн бусниулах чадавхийг тэнэг биш хүмүүс үргэлжид дутуу үнэлдэг

 

Тэнэгүүдийн гол аюул нь тэдний юу бодоод байгааг, мулгуу үйл хөдлөлийнх нь дотоод логик юунд байгааг ухаалаг хүмүүс ч ойлгох аргагүй. Ф.Шиллер “Тэнэглэлийн өмнө бурхан ч хүчин мөхөсддөг”гэж онож хэлжээ.

 

Орчин цагт тэнэглэлийг дэлгэрүүлдэг, гааруулдаг хэрэгсэл нь олон нийтийн сүлжээ болоод байгаа юм. Монголд тэнэгрэх өвчин цар тахлаас ч илүүтэй газар авч байгаагийн аюулыг жирийн хүмүүс байтугай ухаантнууд ч дутуу үнэлдэг нь асар их хөнөөл авчрах эрсдэл юм.

 

Наадмын үеийн амралтын хэд хоногт нийгмийн сүлжээнд ажиглагдсан зарим нэг тэнэглэлийг тоймлосон урлаг судлаач Я.Урантогос.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүн юмыг , хүний хэлснийг шүүмжилж болноо.Гэхдээ Херо БААТАР, Оюун эрдэнэ нарыг магтан дуулах, МАН ы 100 жилийн ойн концертыг тун сайхан боллоо гээд хүн бүхнээр хэлүүлэх гээд байгаа юм шиг санагдлаа.Урлаг судлаач Я.Урантогос тогос шиг донгодоод байна.Уран тогос гэж урлаг судлаачийг энэ насандаа дуулаагүй юм байна.Хор найруулж хов цацагч мөн байх юм.
2021-07-21
Мөнхжаргал:
" Бүсгүй хүн богино ухаанатай " гэж.
2021-07-20
Baggy:
Чарльз Буковски гуай өөрт чинь хэлсэх л юм бшд
2021-07-19
Ganzafilm:
Өөрийнх нь бичсэнээр ёстой газар авхуулж болохгүй ТЭНЭГ байна даа... Юу гэнэ вэ!? Өөрөөр яаж хийх байсан юм гэнэ үү? Яасан их тавлаа вэ...!!!
2021-07-19
Сосорбармаа чи болиоо:
Хөгшөөн өөрөө коммэнт биёиж шогтохоо боль
2021-07-19
mnbvc:
Гоё бичжээ тэнэглэлд хизгаар үгүй
2021-07-19
зочин:
хэхэ Жинхэнэ тэнэг хүмүүсийн оюуны хоосролыг үнэн л хэлжээ .сосорбарам мэтийн хоосон толгой хийрэгчидын бодит үнэнг зөв дүгнэж хэлжээ, бууны нохой бялдууч нар гэж иймэрхүү л хоосон оюуны толгойтонгуудыг хэлдэг дээ
2021-07-19
Зочин:
Урлаг судлаач гэнэ ээ Хов базагч гэвэл таарна. Урантогос нэрэндээ таарсан Урлаг оршуулагч Өөрийгөө Со гоос дээгүүр тавигч их мэдэгч нөхөр байна. Баатар чиний бичсэнийг хараад яасаних ичих бол Нөгөө бөгс долоогчоос дор араншин гаргаж Урлаг судлаач манайд хэд хэд бий байх судлаагчыг бөгстэй хольсон нь ганцхан Тогос гуай чий байх
2021-07-19
Сосорбармаа чи болиоо:
Хөгшөөн өөрөө коммэнт биёиж шогтохоо боль
Мөнх:
Өөрөө өөрийнхөө тухай л шүүмж биччихсэн бна ш дээ. Бид ийм л хүмүүс шүү дээ.
2021-07-19
Zochin:
Byalduuchlal bus uu
2021-07-19
Зочин:
Таны бичж байгаа энэ зүйл тэнэглэл хийрхэл 2оосоо нэг их ялгараад байх зүйл алга л байна ш дээ
2021-07-19
Чам шиг хошногоны урлаг судлаач гэж юу байна аа?
2021-07-19