Энэ долоо хоногийн бямба гарагт ажиллана
2021-07-20

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес хоног амрахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, долдугаар сарын 10-18-ныг дуустал амарсан юм. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан. Үүний дагуу 2021 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн бөгөөд энэ долоо хоног урт ажлын өдрүүдтэй. 

 

Дээрх хуулийн заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулаагүй бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс аливаа өдрийг зөөх боломж дахин гарахгүй гэсэн үг гэж  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудаснаа мэдээлжээ. 

Shuud.mn
Сонин хачин