Шинээр 1309 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
2021-07-20

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1309 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 5 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 3501 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 9 941  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5852 хүн хөнгөн, 2979 хүндэвтэр , хүнд 896, маш хүнд 214 хүн байна

 

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин