С.Энхболд: Дельта вирусийн гурван тохиолдол бүртгэгдээд байна
2021-07-20

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

 

-Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой буюу нэг түвшинд байсан. Харин сүүлийн 14 хоногийн хугацаанд 1,500-аас доош тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт  14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос нь дельта хувилбар бүртгэгдлээ. Мөн гадны улс оронд илгээсэн сорьцуудад ч дельта вирусийн хувилбар бүртгэгдсэн. Өмнөх зургадугаар сарын 15-ноос өмнө сорьцуудад дельта хувилбарын  зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар дельта вирусийн гурван тохиолдол бүртгэгдээд байна. Мөн зарим сорьцуудын шинжилгээ баталгаажаагүй байгаа. Энэ долоо хоногтоо баталгаажна. Япон улс руу 200 сорьц, АНУ-руу сорьцууд илгээсэн. Сорьц баталгаажихаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдсэн мэдээлэл байна. Тиймээс иргэд та бүхэн дархлаажуулалтандаа эрчимтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсье. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин