Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг болно

img

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталлаа. Ингэснээр ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар өгөх боломж бүрдэж байна. Энэ тогтоол хэрэгжсэнээр жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэх юм байна. 

 

Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахад өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлдэг юм. 

 

Эх сурвалж: ХНХЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Er ni bol ajlaas choloolson tuhai shiidverees busad ni bugd oorsdoo olood avchih bolomjtoi l materialuud baih um. Barag ajlaas halsan tuhai shiidver ch gesen olood avah bolomjtoi l haragdaad baina daa. Tsahimjmaar baina.
2021-07-21