Олимпийн нээлт Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлнэ
2021-07-23

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлт Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19:00 цагт албан ёсоор эхэлнэ. Баг тамирчдын ёслолын жагсаал 20.30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирнэ. Монгол Улсын баг тамирчид 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орно.

 

Мөн яг одоо Байт харвааны тамирчин Б. Урантунгалаг 09.00 цагт, Б.Отгонболд 13.00 цагт чансаа тогтоох чухал харвалтаа хийнэ.

Shuud.mn
Сонин хачин