Б.Баттөрийн хандивласан мөнгөөр байгуулсан Жюү Жицүгийн клуб нээгдлээ
2021-07-23

Монгол HD телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан билээ. Түүний хандив дээр Хүүхдийн сангаас 50 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж, нийт 100 сая төгрөгөөр хүүхдийн асрамж, халамжийн "Өнөр бүл" төвд бүрэн тохижуулсан Жюү Жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг байгуулжээ. Тус клубын нээлт өнөөдөр боллоо. 

 

 

“Thunder MNA” нэртэй бие хамгаалах урлагийн клубын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын Жюү Жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх болон бусад хүмүүс оролцлоо.

 

 

“Thunder MNA” Жюү Жицүгийн клубийн нээлт TOKYO 2020 олимпын нээлтийн өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд ирээдүйд олон арван олимпын медальтай тамирчид энэ дэвжээнээс төрөн гарахыг “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр нээлтийн үеэр ерөөж байлаа.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн асрамж халамжийн “Өнөр бүл” төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн өнчин, эцэг эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм. Тус төвд одоогоор 186 хүүхэд амьдарч байна.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-23