Монголыг ДЭМБ магтжээ
2021-07-23

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Моника Фонг, ДЭМБ-ын Эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ДЭМБ-ын Халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюундарь нарыг хүлээн авч уулзлаа.

 


 

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Моника Монгол улс вакцинжуулалтыг амжилттай хийж,  КОВИД-19 халдварын тархалтыг хумих, Эмнэлгийн тусламжийг өвчтөний гэрт ойртуулах зохицуулалтыг хийж, эмчилгээг эрт эхэлж, эмчилгээний удирдамжуудыг тогтмол шинэчлэн, шинэ эм ба шинэ аргыг нэвтрүүлэн, маш хүнд  үед орны тоог хангалттай тоогоор нэмж, хүндрэл нас баралтаас амжилттай сэргийлж , эм эмийн хэрэгслээр өвчтнүүдийг  үнэ төлбөргүй хангаж байгаа  зэрэг жишээ нь бүсийн хэмжээнд ихээхэн сайн жишээ болж байгааг бүсийн захирал  Такеши Касай онцолж байгааг дамжууллаа.

 


 

Уулзалтаар цаашид орон нутагруу анхаарал хандуулах, орон нутаг дахь өвчлөл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотоос орон нутагруу чиглэсэн хөдөлгөөн улам нэмэгдэх хандлагатай байгаа болон халдвар зөөвөрлөгдөх эрсдэлтэй байгаа талаар санал солилцлоо. ДЭМБ-ын зүгээс орон нутгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг онцолсон юм.

 


 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавируст халдвар КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ДЭМБ-аас тогтмол дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.

 

Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин
Зулаа:
Яг яг яг.........
2021-07-27
unshigch:
өдөрт насбаралтаараа тэргүүлж 10с буухгүй бгаа гэж магтсан юм боловуу
2021-07-25
zochin:
yund ni ichdegiin delhii niiteere l temtsej bna
2021-07-24
yana aa icheesei
2021-07-24
zochin:
yund ni ichdegiin delhii niiteere l temtsej bna
Зочин:
Нэг хүнийг 8 саяар эмчилж бсан. Одоо хэд бгаа бол. Ийм юм чинь үнэ төлбөргүй эмчилсэн гэлгүй яахав. Улсаас асар их мөнгө гарлаа. Яг халуун цэг дээрх эмч сувилагч асрагч нартаа хүртээлгүй 8 сая байхаа. Дээгүүрээ л хусчих шиг боллоо.
2021-07-24
Сайн юм нь:
Нас баралт л бага байна
2021-07-24
zochin:
ondr alban tushaltnudiin medleg yamarig haruuljl bh yum,zah nohoi ch yamar baidsld bgg medne zz
2021-07-23
ZOCHIN:
setgeleer unachihvii gejzasal hiij bgaa uhaantai ymuudaa.arai daajignaagui l bgaadaa...
2021-07-23
Mongol:
SUGA Bna geed vv wahaha
2021-07-23
Мөнх:
Хөөрхий Манайхан ДЭМБ ынхны үгийг буруу ойлгочихсон юм биш үү. Дээр үед бүх ард түмний соц уралдаан гэж байхад улсад түрүүлсэн хүнсний үйлдвэртээ шагнал гардуулахдаа аймгийн дарга нь манай аймгийн энэ муу хүнсний үйлдвэр шалгарч бгаа юм чинь бусад аймгийнх ч найгүй юм бгаа даа гэсэн гэдэг.
2021-07-23
Зулаа:
Яг яг яг.........