АН-ын бүлгийн гишүүд Д.Золжаргалыг огцруулсан асуудлыг "шүүнэ"
2021-07-23

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар огцруулсан асуудлаар бүлгийн зарим гишүүдтэй ярилцаж санал солилцсон байна. Ингэхдээ тус бүлгээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл нарыг Архангай аймагт ажиллуулахаар болов.

 

 

Гишүүд тус аймагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар аймгийн намын нөхөд, Архангай аймгийн ИТХ-ын хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж, намын эв нэгдэл, аймгийн намын бүлгийн нэгдмэл байдлын талаар ярилцаж, 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнд байгуулагдсан аймгийн удирдлагуудыг тогтвортой ажиллуулах асуудлаар хамтын шийдэлд хүрэх үүрэг даалгаврыг намын бүлгийн даргаасаа авчээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Сайхан залуу байна. Учраа олох нь зөв.
2021-07-23