Дур булаам Тонга залуутай, үзэгчгүй индэр дээрх Монгол далбаатай Олимпын нээлт
2021-07-24

Долдугаар сарын 23-ны өдөр Японы нийслэл Токио хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадам нээлтээ хийлээ. Урьд хожид дэлхий нийтэд учирж байгаагүй вирусийн халдварын улмаас манай гарагийг бүхэлд нь цар тахал бүрхсэн ч, энэ бэрхшээлээс болж түүхэнд анх удаа олимп хойшилсон ч, халдварын улмаас үзэгчгүй зохион байгуулахаар болсон ч дэлхий дахин спортын талбарт эвлэлдэн нэгдэж, хүч чадлаа сорихоор нэгэн дээвэр дор цуглав. Баасан гарагт нээлтээ хийсэн Токио-2020 олимпын нээлтийн эргэн тойрон дахь сонирхолтой мэдээллийг багцлан хүргэе. 

 

Монголчуудыг огшоосон залуус

 

 

Олимпын наадмын нээлтийг үзэн суусан хүн бүр Монголын далбааг хоёр хүн барин зогсож байгааг харсан нь лавтай. Олон орны тамирчид жагсан алхах үеэр хоосон цэнгэлдэхэд улсынхаа далбааг барин зогсож байсан тэднээр хүн бүр бахархсан нь мэдээж. 

 

Алдарт дур булаам Тонга залуу "дахин тайзнаа"

 

 

Рио-2016 олимпод Тонга улсын тугчин Пита Тауфатофу үндэснийхээ хувцасыг өмсөн, цээж нүцгэн гарч ирэхдээ биеэ бүхэлд нь тослон, булчин шөрмөсөө тодотгон гайхуулж гарч ирснээр олны, тэр дундаа бүсгүйчүүдийн анхаарлыг ихэд татаж байв. Нүд булаам чийрэг сайхан эр ийнхиүү цээжээ тослон гарч ирээд л улсынхаа сурталчилгааг маш сайн хийсэн гэдэг. Түүнийг ийнхүү алхсанаас хойш хайлтын системүүдээр Тонга улсын талаарх хайлт эрс нэмэгдсэн байна. Тэрбээр Пёнчаны нээлтийн ёслолд ч мөн ийм дүр төрхтэйгээр гарч байсан юм

 

Токиогийн олимпын наадамд Пита дахин цээж нүцгэн гарч ирэв. Энэ удаад түүнтэй хамт таеквандогийн тамирчин Малия Пасека туг барин алхсан бөгөөд Олон улсын олимпын хороо журмаа өөрчлөн, улс орны тугийг эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчнаар бариулах шийдвэр гаргаснаар ийнхүү алдарт, цээж нүцгэн Тонга залуу эмэгтэй тамирчинтай хамт алхсан юм. 

 

Хоосон индэрийн өмнүүрх жагсаал 

 

 

Цар тахлын улмаас энэ онд үзэгчдийн уухай дэмжлэггүйгээр тамирчид алхав. Гэхдээ асар том цэнгэлдэх хүрээлэн хов хоосон ч биш. Олон улсын болон улс орнуудын олимпын хороодын төлөөлөгчид болон албаны этгээдүүд нийлсэн нийт 1000 үзэгч тамирчидтай мэндчилсэн юм. Гэхдээ л 80 мянган үзэгчийн багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд 1000 хүн гэхээр яг л хоосон мэт харагдана. 

 

Нэг дор гурваас дээш орны төлөөлөгчид цугларч болохгүй 

 

Ёслолын жагсаалд нийт 206 орны төлөөлөгчид оролцлоо. Уламжлал ёсоор, Олимпын өлгий нутаг Грек улсын тамирчид алхах бол зохион байгуулагч орон Японы төлөөлөгчид жагсаалыг хаан алхсан юм. 

 

Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүднээс Токиогийн цагаар 17.45 цагт Олимпын тосгоноос тамирчдыг суулгасан эхний автобусууд хөдөлж, харин сүүлийнх нь 21.00 цагт явсан бөгөөд яг энэ үеэр эхний бүлэг төлөөлөгчид ёслолын ажиллагааг орхин, тосгон руу эргэн ирж байхаар зохицуулжээ. 

 

Нээлтийн ёслол эхлэхээс өмнө тамирчдын хоёр метрийн зай, харин цэнгэлдэх хүрээлэн дотор алхахдаа нэг метрийн зай барин алхахыг сануулсан байна. Мөн цэнгэлдэх хүрээлэнгээс гарах хэсэгт бөөгнөрөл үүсгэхгүйн улмаас тамирчдыг хэсэг хэсгээр нь гаргажээ. 

 

Олимпын тосгоноос тамирчдыг зөөсөн автобуснуудад ариутгагч суурилуулсаны дээр автобусад идэж уухыг хориглож, харин жолоочийн хэсгийг тусгай бүхээгээр зорчигчийн танхимаар тусгаарласан байна. Мөн нэг автобусанд гурваас дээш орны төлөөлөгчдийг суулгахгүй гэсэн дүрэм үйлчилжээ. Түүнчлэн хүн бүрийн халууныг урьдчилан хэмжиж, 37,5 хэмээс дээш халуунтай хүмүүсийг ёслолын ажиллагаанд оруулаагүй байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ямар тэнэг нь улсын далбаа бариад үзэгчгүй зааланд бдаг бнаа. Үхэр монгол гэдгээ харуулах гэсэн юм. Бид тэр тэнэгээр бахархаад бсым бол бхгүй шүү
2021-07-26
Я:
Yag Manai uguuniin Mongoliin niitleg turh, bi bi bi, bi l bolj baival Busad n hamaagui. Buh l uls ornii fan-uud dalbaigaa urguud tsengeldeh-d uursdiin tamirchidaa demjimeer l baigaashd. Gevch Ene muuhai uvchnuus bolood niiteeree zolios gargaj temtsej baihad, manaihan l gej Amin huvia hicheesen humuus Iim engiin zuiliig oilgochij chadahgui. Arai gaigui yum uzej nud tailsan n Iim baihad, yagaad chihchildeed bugluruud bdag n Bol oilgomjtoi bizdegee gej… Tegeed Uursdiiguu niigmiig soyon gegeeruulne enter geed Olon yum yariad baidag.
2021-07-26
Ямар тэнэг нь улсын далбаа бариад үзэгчгүй зааланд бдаг бнаа. Үхэр монгол гэдгээ харуулах гэсэн юм. Бид тэр тэнэгээр бахархаад бсым бол бхгүй шүү
Zochin:
Тэр далбайны хажуу цагаан даавууг хачиж болдоггүй юм байхдаа Цэгцтэй байлгмаарын .
2021-07-26
чи ямар ядаргаатай стресстэй юм бэ
2021-07-26
zochin:
Khulan gej Khel am bolson umaar tug bariulaad bvgd buzartaad oodlokhgvin dee
2021-07-25
чи ямар ядаргаатай стресстэй юм бэ
yamar durem yariad baigaa yum be?
2021-07-25
Тонга хүүхэн, залуу үнэхээр гоё юмаа
2021-07-24
Caйхан залуу байна. Хүүхнүүдэд талагдав
2021-07-24
Z:
Uuniih ni baharhah ve. Ichmeer um. Ork tsarailaad durem zorchood ulsiin dalbaa bariad zogsoj baigaa ni cheap teneg haragdaj bna.
2021-07-24
yamar durem yariad baigaa yum be?