Токио-2020: О.Есүгэн 25-р байр эзэллээ
2021-07-24

 

Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн медальтнууд өнөөдөр тодорлоо. Энэ төрөлд цэц сорьсон залуу тамирчин О.Есүгэн 624 оноогоор 25-р байр эзлэв. Манай тамирчин хувийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөж болохоор байв.
Энэ төрөлд БНХАУ-ын Ян Чиан, ОХУ-ын Анастасия Галашина, Швейцарын Нина Кристен нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

 

Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яадаг туучий вэ..
2021-07-24