Токио-2020: М.Уранцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа

img

 

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй М.Уранцэцэг эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан. М.Уранцэцэг хагас шигшээд шалгарахын төлөө Израилийн Шира Широнатай барилдаж, гарт нь өчиж цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Тэрээр шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдана.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ