ФОТО: Баруун дөрвөн замын засварын ажил
2021-07-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Баруун дөрвөн замын уулзварын авто замыг өчигдөр буюу долдугаар сарын 23-наас долдугаар сарын 26-ны өглөөний 06 цагт хүртэлх хугацаанд зам засварын ажлын хүрээнд хаасан.  Энэ хугацаанд Баруун дөрвөн замын уулзварын засварын ажлын хүрээнд авто замын асфальтбетон хучилт хийгдэх болсонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарласан.

 

Хөдөлгөөн зохион байгуулалтын хувьд баруунаас ирж байгаа хөдөлгөөнийг Амарсанаагийн уулзвар буюу баруун дөрвөн замын баруун талын уулзвараар урагшаа, хойшоо зорчуулж байна. Урдаас ирж байгаа буюу Нарны замаас ирж байгаа болон нарны гүүрнээс ирж байгаа хоёр хөдөлгөөнийг зүүн,баруун чиглэлд задалж байгаа. Мөн хойноос буюу Бөмбөгөр худалдааны төвөөс ирж байгаа хөдөлгөөнийг хоёр чиглэлд задалж байна.  Цагдаагийн байгууллагаас зам засварын ажилтай байх энэ үед авто замын хөдөлгөөнийг түгжрэл сааталд оруулахгүйгээр хөдөлгөөн зохицуулалт хийж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юм бүхнийг хааж боож юм хийдэг арчаагүй улс шүү.
2021-07-24