Гучин гурван иргэнийг тусгаарлаж, 127 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ
2021-07-24

 

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав.

 

Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт  127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Сайнд садаа бас мундахгүй, нээлтэн дээр нэг шар айрагны согтуу толгой Олимпын дотоод дүрмий нь зөрчин үзэгчдийн суудалд Улсын төрийн далбаа дэлгэн сагсуурч, омогшиж соёл иргэншлийн ийм л түвшинд байгаа улс шүү бид гээд дэлхийд сурталчилж орхив, тамирчид жагсаалаар орж ирээ л хичнээн гоё сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр болж байхад “аа яадын цус” гэдэг хэвшлээрээ ард нь ганц далбаа фондож донгиотохоор нь нүүр хийх газар олдохгүй байлаа, ашгүй тэндээс хөөгдөж нэг юм санаа амрав. Өнөөдөр өчигдрөөс сайхан маргааш өнөөдрөөс сайхан болдог болохоор бид олон сайхан зүйл үзэж баясах болноо, эргэлзэхгүй байна. За нэг ийм малгай өлгөж орхилоо, сэдэв рүү гээ орьё доо. 1. Энэ удаагийн олимп, олимпгүйн, олимпыг эсэргүүцэх хөдөлгөөний фононд болж байгаагаараа онцлогтой. Нийтдээ түгшүүртэй байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал ОУОХ-ы Сесси дээр сэрэмжлүүлсэн үг хэлсэн нь байдлыг улам түгшүүртэй болголоо. 2. Олимпын хотхонд мутантын халдвар дэгдсээр байгааг DW агентлаг сая мэдээллээ. Өнөөдөр 17 халдвар шинээр нэмэгдэж олимпын хотхоны халдварын тоо 123 боллоо. Олимпын зохион байгуулах Хорооны ажлын хяналт зохион байгуулалт дээд хэмжээнд байгаа, бараг л үзэгчгүй стадионд л болж байгаа шдээ, тэхэд л ийм байна, мутант гэдэг зүгээр хаагуур ч хамаагүй ямар ч нүх сүвээр нэвтэрч чаддаг “албин чөтгөр” аж.
2021-07-25