ТОКИО-2020: Манай 3х3 сагсан бөмбөгийн баг Италид 15-14 харьцаагаар хожигдлоо
2021-07-24

 

Манай 3Х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг олимпийн эхний тоглолтоо  дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 оноогоор хожигдлоо. Олимпийн наадамд анх удаа оролцож буй манай үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтсан. Монгол Улсын шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр орой 20.00 цагаас АНУ-ын багтай хийх юм.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин