ТОКИО-2020: Э.Цэндбаатар шөвгийн 16-д шалгарлаа

Монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин Э.Цэндбаатар рингэнд гарлаа. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Манай хүн эхний үед 3:2-оор илүүрхсэн бол удаах үед шүүгч нар эсрэг талд ялалтыг өгөв. Харин шийдвэрлэх гуравдугаар үед Цэндээ илүү тоглосноор эцсийн дүндээ 3:2-оор хожсон юм.
Одоо тэрбээр энэ сарын 28-нд Вьетнамын тамирчин Дуонг ван Нгуентэй нударга зөрүүлнэ
Эх сурвалж: МҮОХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ