Токио-2020: Олимпын хамгийн дур булаам оролцогчид
2021-07-25

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн хүчтэй, чадалтай, чансаатай тамирчид цугладаг Олимпын үеэр хосгүй тамирчдын дунд бусдын харцыг илүүтэй булаах оролцогчид ч бий. Тэднээс цөөнийг нэрлэж байна.

 

Грегорио Пальтриньери

 

 

Хамгийн дур булаам тамирчдын нэг бол яах аргагүй Грегорио Пальтриньери. Италийн 26 настай, усанд сэлэлтийн тамирчин тэрбээр Олимп, дэлхий, Европын аварга бөгөөд чөлөөт сэлэлтийн 800, 1500 метрийн зайд мэргэшсэн нэгэн.

 

Летиция Буфони

 

 

Бразилийн 28 настай скейтбордчин Летиция Буфони. Тэрбээр X games-ын зургаан удаагийн аварга. Инстаграм, Фейсбүүк, Твиттерд түүнийг 3,4 сая хүн дагадаг. Энэ олимпоор анх удаа скейтбордын төрөл нэмэгдсэн бөгөөд энэ төрөлд хүч үзэхээр Бразилийн халуухан бүсгүй Токиог зорьжээ.

 

Ребека Андраде

 

 

Бразил халуухан бүсгүйчүүдээрээ алдартай. Тиймдээ ч Летициягаас гадна Ребека Андраде гэх 22 настай гимнастикчин бүсгүй хэвлэлийнхний анхаарлыг ихээр татаж байна. Тэрбээр 2021 оны Панамерикийн үнэмлэхүй аварга юм. 

 

Александра Морган

 

 

Энэ жагсаалтад багтах ёстой бүсгүйчүүдийн нэг нь мэдээж Александра Морган. "Орландо Прайд" болон АНУ-ын шигшээ багийн довтлогч, хөлбөмбөгчин, 32 настай энэ бүсгүй 2015 болон 2019 оны дэлхийн аварга, түүнчлэн 2011 оны дэд аварга юм. 

 

Дарья Белодед 

 

Царайлаг, нуруулаг энэ бүсгүйг хэн ч харсан загвар өмсөгч, топ модель гэж андуурам. Түүнийг харсан хэн ч бөхийн спортоор хичээллэдэг гэж төсөөлөмгүй. Гэхдээ тэрбээр дэлхийн хоёр удаагийн аварга, 2017 оны Европын аварга, түүгээр ч үл барам долдугаар сарын 24-ний өдөр олимпын дэвжээн дээр хүрэл медаль хүртсэн жүдочин бүсгүй юм. Түүнийг Дарья Белодед гэдэг. Өдгөө 21 настай.

 

Дайна Эшер-Смит

 

 

Британийн хөнгөн атлетикчин 25 настай Дайна Эшер-Смит харц булаам тамирчдын нэг яахын аргагүй мөн. тэрбээр 2016 онд Олимпын хүрэл медаль, 2019 онд дэлхийн аваргын цол хүртэж байв.

 

Алика Шмидт

 

 

Энэ зурган дээр хэн нэгэн мисс, эсвэл загвар өмсөгч зурагчны дурангийн өмнө гоо сайхнаа гайхуулан зогсож байгаа хэрэг биш. Далайн давалгааны наана үзэсгэлэн гоогоо харуулж буй энэ бүсгүй бол өдгөө Олимпын дэвжээн дээр хүч чадлаа гайхуулж буй Германы хөнгөн атлетикийн тамирчин Алика Шмидт. Тэрбээр 2019 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин. 

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
япон хүн хэзээ ч хүнд муу юм хийхгүй. Энэ ард түмнээс бид нар сурах юм асар их байгаа. Хамгийн эхэнд тэсвэр тэвчээр шаргуу зан
2021-07-26
rf:
tenegteerei
2021-07-25
tenegt
2021-07-25
Солонгосууд тамирчдадаа нутгаасаа хоол хүнс аваачаад хоол хийж өгч байна. Японы цацраг хордлогоор хоол өхгүй гэж . Бүр буудал түрээслээд олон тогооч савтай хоолнууд хийгээд тарааж өгч байна. Монголчууд арай япон хоол мэдүүлж байгаа юм биш биз
2021-07-25
япон хүн хэзээ ч хүнд муу юм хийхгүй. Энэ ард түмнээс бид нар сурах юм асар их байгаа. Хамгийн эхэнд тэсвэр тэвчээр шаргуу зан
rf:
tenegteerei
tenegt