Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сагсчин охидын тоглолтыг үзжээ
2021-07-25

Токио 2020 Олимпийн наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж, Монголын багаа дэмжлээ.

 

Мөн ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис Ерөнхий сайдтай хамт тоглолтыг үзсэн байна. 

 

Тоглолтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурдаж, Ерөнхий сайдад баяр хүргэлээ.

 

Тоглолтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг, тамирчидтай уулзаж, “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпын наадамд оролцон, түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн хэлжээ. 

Shuud.mn
Сонин хачин