Токио-2020: Олимпын аварга, цагаан нөмрөгт баатар Паула Парето
2021-07-26

Рио-2016 Олимпын аварга Паула Парето энэ өдрүүдэд ихээхэн олны анхаарлыг татав. Учир нь тэрбээр Олимпын аварга төдийгүй эмч хүн, цар тахлын энэ хүнд үеийн цагаан нөмрөгт баатар гэсэн хүмүүсийн төдийлөн мэддэггүй мэдээлэл тархаж, түүнчлэн энэ удаагийн олимпоор зодог тайлах болсноо мэдэгдсэн нь ихээхэн анхаарал татсан юм. 

 

"Цар тахлаас болж гэртээ бэлтгэл хийж байсан энэ оны туршид өнөөдөр шиг намайг дэмжиж байсан хүн бүрт баярлалаа" хэмээн Парето мэдэгджээ. 

 

Домогт тамирчин 

 

Энэ зууны Аргентины спортын хамгийн тод илрэлийн нэг гэгддэг, Аргентинд төрсөн хамгийн шилдэг жүдочин Паула Белен Парето өнгөрсөн бямба гарагт Токио-2020 олимпын дэвжээн дээр зодог тайлснаа мэдэгдсэн юм. 

 

Паула одоогоос таван жилийн өмнө Рио-де-Жанейро хотод болсон Олимпын аварга болсноор энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны Аргентин эмэгтэй тамирчин болжээ. Түүнчлэн тэрбээр 2008 оны Бээжингийн олимпод хүрэл медаль хүртэж, Астана хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд -48 кг жинд ялалт байгуулж, дэлхийн аварга болж байжээ. 

 

Эдгээр амжилтаас гадна Паула олон улсын жүдо бөхийн тэмцээнүүдэд оролцож, нийтдээ 21 алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ.

 

Сөхрөшгүй өрсөлдөгч, асар их сэтгэлийн тэнхээтэй Парето нутаг нэгтнүүддээ төдийгүй олон улсын спорт сонирхогчдын хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Тиймдээ ч Токио-2020 олимпын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Олон улсын Олимпын хорооны далбааг барин гарч ирэх тамирчдын нэгээр түүнийг сонгосон юм. 

 

Паула үндэсний спортынхоо алдартан болчихсон байх үеэсээ л гэмтлийн эмчээр суралцаж эхэлсэн байна. Жүдогоор хичээллэхийн зэрэгцээ нөр их хөдөлмөр, цаг зав, хүчин чармайлт шаарддаг эмч мэргэжлийг эзэмшсэн нь түүний мятрашгүй, дайчин чанарыг илтгэнэ гэж хэвлэлүүд онцолдог.

 

Ажлаа тасалдаггүй аварга

Аргентины хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрбээр цар тахлын үед ажлаа орхилгүй үргэлжлүүлэн хийхийн хажуугаар спортын бэлтгэлээ хийж, олимпын наадамд оролцжээ. Тэрбээр 1986 онд Сан-Фернандо хотод төрсөн, одоо аав ээж, ах дүүгийн хамт Тиград амьдардаг. 

 

"Надад үргэлж л тэмцээн, сорилтууд таалагддаг байсан. Бүхий л амьдралаа барилдах, эмч болохын төлөө зориулсан мэт надад санагддаг. Одоо би ихэвчлэн ажилдаа анхаарч байна, гэхдээ чөлөөт цагаараа бэлтгэлээ хийдэг" хэмээн Паула ярьжээ.

 

Гэвч түүнд чөлөөт цаг олддог гэж үү? Тэр хэрхэн зав зай гаргадаг юм бол? Түүний шинэ өдөр өглөө зургаан цагаас эхэлж, 22 цаг хүргэнэ. Гэмтлийн тасагт өдөрт 12 цаг, заримдаа ээлжийн эмчээр хонож ажилладаг тэрбээр ажил нь дууссан хойно л бэлтгэлээ хийдэг гэнэ. Харин олон улсын тэмцээнд оролцох үеэрээ амралтаа авдаг авдаг аж.


 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manaihan yag corona-aagaas aidag shig orchlongoos bugluu amdarch bna. mongolchuud yum uzeegui sagsuu , zalhuu , oivirgon bienii amar harsan ulsuud niiteerei. Ersdiigee l odon medali , ene ter gej hudlaa tsololhoos .. delhii tavtsand hen ch bish shuu dee... unendee
2021-07-27
Яриангүй мундаг бүсгүй! Монголчууд бидний дунд ийм хүмүүс нэлээдгүй байгаа. Тэд их даруухан учраас хүн болгонгүй мэдэдгүй!
2021-07-26
Manai sumiya hoolooo amidralaa ulsad daatagjaad amjilt baihgui nowshiin bga biz dawhar ajil hiiwel ed barahgui tiim chadalj hurehgui manaihand araij de ehnii toirogt husuuldag sumiya ijeesei
2021-07-26
Уншигч:
Аргентин хүний тэсвэр тэвчээр, аргентин хүний хийморь лундаа гэж яриагүй байгаа биз манайхаан. Манайхан байсан бол монгол хүн л имй мундаг гээд л элийрээд эхэлнэ дээ
2021-07-26