"Дельта хувилбарын тархалтыг тодорхойлох боломжгүй байна"
2021-07-26

 

ХӨСҮТ-өөс “Дельта” вирус илэрсэн талаар мэдээлэл хийлээ.

 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

 

-Шинжилгээнүүд хийгдэж байна. Япон улс руу явуулсан шинжилгээний хариунд яагаад хугацаа зарцуулдаг вэ гэвэл шинжилгээ хийгээд гарсан хариуг албан ёсны байгууллагад бүртгүүлж, дугаар авдаг. Үүний дараа шинжилгээний хариуг зарладаг. Шинжилгээний хариуг албан ёсоор баталгаажуулах, анализ хийхэд хугацаа их зарцуулдаг гэсэн үг. Манай улсын одоогийн нөхцөл байдалд Дельта вирусийг хэрхэн оношилж байна гэхээр PCR-д суурилсан мутаци илрүүлэх аргууд байгаа. Баталгаатай биш ч гэсэн бидэнд ямар нэгэн байдлаар мэдээлэл өгч байна.

 

Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлоос хэд нь “Дельта”  хувилбар гэдгийг одоохондоо илрүүлэх боломжгүй. Гэхдээ “Дельта” хувилбар тархвал маш хурдан хугацаанд тархаж байгаа гэдэг нь олон улсад нотлогдож байгаа. Иргэд альфа, дельта хэлбэрт нь илүү анхаарал хандуулж байна. Монголд тархаж байгаа вирус ч гэсэн нэг хүнээс өөр хүнд халдварлахдаа мутацид орж байгаа. Тиймээс ямар ч төрлийн мутаци хувилбар байсан халдвар хамгааллын дэглэм баримтлах, авах арга хэмжээ нь ижилхэн. Вакцинжуулалтандаа хамрагдах ёстой. ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг дагах хэрэгтэй. Мутаци хувилбар нь вакцин хийлгэсэн ч гэсэн  халдварлах эрсдэл нь нэмэгддэг. Вакцины гол ач холбогдол нь хүндрэл нас баралтаас сэргийлж чадаж байна. Вакцинжуулалт үр дүнгээ өгч байгаа болохоор тохиолдол буурч байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдаж байгаа тохиолдлын хэдэн хувь нь "Дельта" хувилбар эзэлж байгаа гэдгийг тодорхойлох боломжгүй байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
За ёи битгий хуц. Чи өөрөө гадаадад байх газаргүй байгаад байвал яах байсан юм.
2021-07-26
зочин:
Чадахгүйгээ мэдэж байсан юм бол яах гэж алдсан юм бэ. Гадаадаас ирэгсдийг удаан хугацаагаар хөл хорихгүй яасан юм.
2021-07-26
За ёи битгий хуц. Чи өөрөө гадаадад байх газаргүй байгаад байвал яах байсан юм.