ТОКИО-2020: ОУХМ Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт үлдлээ
2021-07-26

 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар шөвгийн наймд Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжаковатай барилдаж, вазари үнэлгээгээр яллаа. Тэрбээр, шөвгийн дөрөвт Риогийн олимпын аварга Японы Оно Шохэйтэй барилдана.

 

Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан юм. Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
itgel naidvar chamaig buh mongolchuud huleej bna chi chadah bno
2021-07-26
Зочин:
Манай хүн зовхи нь өөдөө байнаа, алтаар энгэрээ мялаах болтугай
2021-07-26
Алтан шаргал медалийг энгэртээ зүүх болтугай
2021-07-26