ТОКИО-2020: ОУХМ Ц.Цогтбаатар ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ

Токио-2020 олимпийн наадам үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж олимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр Токиогийн олимп дахь Монголын багийн хоёр дахь медалийн эзэн болж байна. Монголын жүдочид олимпийн наадмаас 10 дахь медалиа хүртэж, хамгийн олон медаль авсан спортын төрөл боллоо.
Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан юм. Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай барилдаж, вазари үнэлгээгээр ялав. Харин шөвгийн дөрөвт Риогийн олимпын аварга Японы Оно Шохэйтэй барилдаж, базари үнэлгээгээр ялагдсан. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ