Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна
2021-07-28

 

Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал, өчигдөр шинээр коронавирус халдварын 1115 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 357 нь Улаанбаатар хотод, 758 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ.

 

Орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Үүнээс голлох шалтгаан зуны амрат аялал зугаалга. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ес хоног бүх нийтээр амарсан.  Эл амралтын өдрүүдэд нийслэлээс 81 мянган иргэн орон нутаг руу зорчсон гэх албан судалгаа бий. Халдвараар өвчлөхөөс сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж буй ч аялал зугаалгаар яваа иргэдэд энэ анхааруулга нөлөөлсөнгүй.  Наадмын өдрүүдэд цахим нийтлэгдсэн  аяллын зургууд үүнийг батална. Голын эрэгт эгнэн жагсаж, эрсдэлтэй  гэдгийг умартаж наадав.

 

  • 2021 оны 07 дугаар сарын 20: Шинээр батлагдсан тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь орон нутагт, байна. 

  • 2021 оны 07 дугаар сарын 21: Шинээр илэрсэн тохиолдлуудын 676 нь Улаанбаатарт, 803 нь орон нутагт байна.

  • 2021 оны 07 дугаар сарын 22: Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон нутагт, байна.

  • 2021 оны 07 дугаар сарын 24: Шинээр батлагдсан тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь орон нутагт, байна

  • 2021 оны 07 дугаар сарын 25: Шинээр батлагдсан тохиолдлын 501 нь Улаанбаатарт, 1012 нь орон нутагт бүртгэгдэв.

  • 2021 оны 07 дугаар сарын 26: Шинээр батлагдсан тохиолдлын 504 нь Улаанбаатар хотод, 745 нь орон нутагт, байна.

 

Хэдийгээр наадмын амралтын өдрүүд дуусаж, ажил эхэлсэн ч аялал зугаалгаар хөдөөг зорьж буй иргэд олон. Үүнийг буруутгах аргагүй. Манай улс эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтай. Тиймээс ч зуны дулаан цагт ах дүү хамаатан садан, аялал зугаалгаар орон нутгийг зорьдог. Өөрөөр хэлбэл, амралт хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэж дуусна. Энэ хүртэл хөдөөг зорих цуваа тасрахгүй.

 

Гэхдээ энэ жил онцгой жил. Цар тахлын вирус хүн амын дунд тархсан. Тиймээс иргэд аялал зугаалгаар явахдаа сэрэмжтэй байж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагах шаардлагатай.

 

Хэрэв халдварын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл коронавирусийн “Дельта” хувилбар хүн амын дунд тархах нь цаг хугацааны асуудал. Дельта хувилбар тархвал эмч, эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс аялал зугаалгаар яваа иргэн та ухамсартай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтална уу. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин