Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гурав дахь тунг зөвлөөгүй
2021-07-28

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Коронавирусийн эсрэг вакцин хийх асуудал хэдийгээр тодорхой болох вэ? Ямар вакцин хийх вэ?

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Засгийн газрын ээлжит хуралдаан болон УОК-ын хуралдаанаар гурав дахь тунгийн асуудал яригдаж байгаа. ДЭМБ-аас гурав дахь тунгийн асуудлыг зөвлөөгүй. Шалтгаан нь дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгаа. Зарим улс орнууд вакцины I,II тунгаа  хийж амжаагүй байхад гурав дахь тунг хийнэ гэж ярих нь зохимжгүй гэдэг талаар ДЭМБ-аас зөвлөсөн. Гэхдээ гурав дахь тунгаа хийж байгаа улс орнууд бий. ЭМЯ-наас судалгаа хийж байна. ЭМЯ-наас өнөөдөр наймдугаар сард багтаж тодорхой зорилтот бүлэгт хандсан гурав дахь тунгийн вакцинжуулалт эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө танилцуулсан. Гэхдээ Засгийн газрын хуралдаан, УОК-оос шийдвэр хараахан гараагүй. Зөвхөн төлөвлөлт, судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн.  Энэ хүрээнд ГХЯ, ЭМЯ вакцины татан авалтууд дээр ажиллаж байна" гэж мэдээллээ.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин