Токио-2020: Б.Урантунгалаг хожигдож, тэмцээнээ дуусгалаа
2021-07-28

 

Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн ОУХМ Б.Урантунгалаг 1/32 шатанд Японы Асзүса Ямагүчид 6:2-оор ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр эхний сетэд 25:23-аар илүүрхсэн ч удаах гурван сетэд 23:24, 24:26, 25:27-гоор дийлдэв.

 

Байт харвааны нөгөө тамирчин Б.Отгонболд 16:18 цагаас Хятадын тамирчин Ли Жиалунтай халз харвана.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин