Токио-2020: Б.Отгонболд Хятадын тамирчинд хожигдлоо
2021-07-28

 

Байт харвааны эрэгтэйчүүдийн Б.Отгонболд Хятадын тамирчинд 4:6 ялагдлаа. Токио хотын Yumenoshima Final Field-д өнөөдөр байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа эхэллээ.

Өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө Бишиндээгийн Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай халз харваж, 2:6 (25:23, 23:24,24:26,25:27) харьцаагаар хожигдсон.

Харин эрэгтэйчүүдийн 1/32-т 109 дүгээр байн дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэц сорилоо. Манай тамирчин 4: 6 ялагдлаа.

 

Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин
MGL-н тамирчид хожигдлоо гэх мэдээнүүд л хөвөрч байнадаа
2021-07-28