Токио-2020: Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө
2021-07-29 08:09

Өнөөдөр Монголын баг тамирчид буудлага, жүдо бөхийн төрөлд нийт 4 тамирчин ур чадвараа сорино.

 

Долоо дахь Олимпийн наадамдаа онч сорьж буй О.Гүндэгмаа баатар өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн дасгалд залуу тамирчин Ц.Анударийн хамт өрсөлдөнө. Өнөөдөр медалийн эзэд тодрохгүй бөгөөд эхний тогтоол 30 сумаа буудах юм. Харин маргааш буюу 30-нд спорт гар бууны медалийн эзэд тодорхой болно.

 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана. Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинтай, О.Мөнхцэцэг Израйлийн И.Ланиртай барилдах сугалаа татжээ. Жин тус бүрд шалгарсан тамирчдын финалын шат 16:00 цагт эхэлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин