Токио-2020: Л.Отгонбаатар шөвгийн 16-д шалгарлаа
2021-07-29 10:35

Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жингийн барилдаан үргэлжилж байна.

 

Манай тамирчдаас эхний барилдааныг эрэгтэйчүүдийн -100кг жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Отгонбаатар хийлээ. Тэрбээр Эстоний Григорий Минашкинтэй барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Дараагийн тойрогт 2020 оны Европийн залуучуудын аварга Израилийн Петер Пальчиктай барилдана.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин