Токио-2020: Л.Отгонбаатар, О.Мөнхцэцэг нар ялагдаж, тэмцээнээ дуусгалаа
2021-07-29

Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд өнөөдөр манай улсын хоёр жүдоч барилдаж, тэмцээнээ дуусгалаа. 

 

 

Эрэгтэйчүүдийн -100кг жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Отгонбаатар шөвгийн 16-д 2020 оны Европийн залуучуудын аварга Израилийн Петер Пальчиктай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээгээр ялагдаж, олимпын наадмын тэмцээнээ дуусгалаа. 

 

Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг Израйлийн Инбар Ланирт эхний тойрогт ялагдаж, олимпын тэмцээнээ өндөрлөсөн юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар ч идэвхгүй, эрч хүчгүй, хурдгүй хүн явуулж хэрэггүй юм билээ. Ж нь : хайч мэт. Залуу хүн явуулж байвал таарна
2021-07-29