Шатахууны нөөц, үнийн талаар хэвлэлийн хурал зарлалаа
2021-07-29

Шатахууны үнэ дахин өсөхөөс гадна нөөц тасарч болзошгүй байдалд байна. Өнөөдөр 15.00 цагт АМГТГ-ын дэд дарга шатахууны үнэ, нөөцийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

 

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 09-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэжээ. 

 

Одоогоор манай улс АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна. 

Shuud.mn
Сонин хачин